“Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа

7
6 сарын өмнө

Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд болон гүйцэтгэгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21-р товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран барьж дуусган ийнхүү хүлээлгэн өгөв.

Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж,1,6 км автозам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Мөн чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай хоёр өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 620 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.

Бүс нутгийн Логистикийн төв ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм. Тодруулбал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахад маш чухал хувь нэмэр үзүүлэх үндэс суурь болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Дөрвөн суманд гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар 2.9 мянган га талбай түймэрт өртөж шатжээ

3 өдрийн өмнө
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж гаргахыг завджээ

17 өдрийн өмнө