Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ

6
6 сарын өмнө

30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 11 дүгээр сарын 1-2-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд Алтайн салбар уулсаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

 

2018 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шууурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

 

Санал болгох

Дөрвөн суманд гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар 2.9 мянган га талбай түймэрт өртөж шатжээ

3 өдрийн өмнө
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж гаргахыг завджээ

16 өдрийн өмнө