БНХАУ ба Монголын буддизми

26
1
6 сарын өмнө

64787c88-a7de-4759-bc7a-e657bce0540f,нэг-хятад-нэг-улс-нэг-бодлого-шашин.jpg.jpg

Өнөө цагт дэлхийн томоохон гүрнүүд цэрэг зэвсгийн хүчээр бус “Soft power” буюу зөөлөн хүчний бодлогыг чухалчилж үзэх болсон. Үүнийг амжилттай хэрэгжүүлж буй томоохон жишээ нь БНХАУ.

БНХАУ хөрш зэргэлдээх жижиг улсуудад эдийн засгийн тусламж үзүүлэх, их хэмжээний зээл өгөх замаар өөрийн нөлөөг тогтоож буй тухай мэдээллийг та лав харсан биз. Монгол Улсад ч мөн ялгаагүй эдийн засгийн болон соёлын бодлогоороо БНХАУ барьцаа ахиулсаар байгаа. Тухайлбал, МҮОНРТ  2016 онд урд хөрштэй байгуулсан гэрээний дагуу таван жилийн туршид Хятадын олон ангит цуврал киног гаргахаар болсон. Энэ ажлын хүрээнд “Бээжин хотын залуус” олон ангит УСК үндэсний телевизээр гарсан бөгөөд үзэгчдийн тоогоор бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй гурван киноны нэг болжээ. Үүний араас 25 цуврал киног улс орон даяар монголчуудад үзүүлэхээр бэлтгэж буй.

БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого нь кино зэрэг соёлын жижиг арга хэрэгслээр мэдээж зогсохгүй. Хамгийн чухал бүрдэл нь “Нэг дэлхий, нэг будда, нэг хятад” шашны бодлого гэж хэлж болно.

Энэ талаар БНХАУ-ын судлаач Jichang Lulu хэмээх бичгийн нэрээр бичдэг Miguel Martin цуврал нийтлэлүүд бичсэн байдаг нь анхаарал татав. Түүний бичиж  jamestown.org сайтад нийтэлсэн”Global Religion and the United Front: The Case of Mongolia” нийтлэлийг  та бүхэнд товч сийрүүлэн хүргэе.


Даяар шашин ба Нэгдсэн ФронтМонголын асуудал

Ши Жинпин даргын гадаад бодлогын чухал цөм нь шашнаар нэгтгэх бодлого. Шашнаар дамжуулан жижиг улсуудыг нэгтгэн барих Чин гүрнээс эхтэй шашны бодлого нь өдгөө Монгол Улсад анхаарч үзэх тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж буй. Монголын богд Жавзандамбын хойд дүрийг тодруулах, хутагт хувилгаадын хойд дүрийг Хятадын нэгдсэн фронтын тусламжтайгаар тодруулах нь Далай ламын дараагийн дүрийг тодруулахаас өмнө болж буй том сорил юм.

Монголд шашнаар нөлөөлөх бодлогын хүрээнд  хэд хэдэн сүм хийдтэй холбоотой ажиллаж байгаа дотор зарим сүм нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй юм. Хэдийгээр Монголд шашнаар нөлөөлөх нь хязгаарлагдмал боломжтой хэдий ч, Хядадын коммунист нам /ХКН/-ын тактик бий.

Хятадын баримжаат шашны даяаршил

ХКН-ын шашны бодлого нь дарамт шахалт ба хамтран сонгох арга барилыг хослуулдаг. Нэгдсэн Фронтын Үйл Ажиллагааны Газрын гол ажил нь хятадад байгаа болон гадаадад буй шашны болон бусад нам бус хүчнүүдийн удирдлагыг хамтран сонгох юм. НФ-ын энэ арга барил нь 1920-иод онд ХКН-д зөвлөлтийн коммунист зөвлөхүүдийн зааж өгсөн ленинч бүтээл юм. НФҮАГ-ын ашиглаж байгаа шашныг удирдах тогтолцоо бол Коминтерны дараа үед Хойд Солонгост хэрэгжүүлж байсан шинэчлэгч бодлогын нэг хувилбар ажээ.  Шашныхан тэсэж үлдье гэж байгаа бол намын “эх оронч “ хэрэгсэл болж, гаднаас орж ирсэн христийн болон буддын шашныг “хятадын баримжаатай” болгох нь чухал хэмээн Ши дарга өөрийн хүслээ 2016 оны 4 дүгээр сард CPC news-д, 10 дугаар сард People’s Daily-д тус тус ярьсан билээ.

БНХАУ ба Монголын буддизм

Монголд төвдийн буддизмын салбар урсгалууд ноёлдог. Хятадын зүгээс монголын бурхан шашинтнуудтай харилцах бодлого нь даяар улс төрөөс ангид гэж мэдэгддэг ч бусад эх үүсвэрийн мэдээлэл үүнийг үгүйсгэж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд л Төвдийн буддизмын академийн коммунист намын хорооны дарга Бээжинд үг хэлэхдээ “Бүс ба зам санааичлгын дагуух улсууд болон нутаг дэвсгэрт туслахын тулд тэдний шашны мэргэжилтнүүд, номлолын шаардлагыг хангаж, манай намын үндэстний болон шашны бодлогын давуу талыг “нээн харуулах” болно” гэжээ. (UFWD, 2017.7 сар).

Уламжлалт улс төрийн үзэл баримтлалуудаар бол хайлтын нэгдсэн систем байгуулах, зохицуулалтын ажилд Хятадыг илүү санаачлагатай байж, «гурван улсад тодрох лам нарын дүрийг» албан ёсоор эцэслэн зарладаг, хүлээн зөвшөөрдөг болохыг санаархаж буй. 

‘Нэг дэлхий, Нэг Будда, Нэг хятад’ бодлого

Нэгдсэн фронт Монголын шашныхны дундах хуваагдлыг илэрхий ашиглаж байна. Монголын хэд хэдэн сүмийн мяндагтнууд НФҮАГ, Шашны харилцааны Төрийн удирдлагын газар, Хятадын буддист холбоотой далд холбоотой ажилладаг.


Гэрэл зургийг: MPA

Тэдний дотор Дорж Шүгдэнгийн шүтлэгийн төв болсон Амарбаясгалант хийд, Улаанбаатар хот дахь Их хүрээ хийд багтдаг. Их Хүрээ хийдийн хамба З.Санждорж нь төв Гандангийнхаа эсрэг хатуу тэмцэж, Далай ламын монголд хийсэн айлчлалыг хурцаар шүүмжилсэн. 2016 онд З.Санждорж “Монголын хөршүүдийн зөвшөөрөлгүйгээр Далай лам айлчлан ирсэнд ихэд харамсаж буйгаа илэрхийлсэн билээ. (time.mn 2016.11сар). З.Сандоржийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлснийг БНХАУ-ын төрийн мэплийн хэвлэл мэдээллүүдээр ихэд сайшааж сурталчилсан юм. (Huanqiu, 2016. 11 сар) З.Санждоржтой дотно харилцаатай мэдээллийн хэрэгслүүд түүний хятадын буддист байгууллагуудтай тогтоосон харилцааг эерэгээр харуулахыг эрмэлздэг (control.mn, 2017.3 сар, 2016.8 сар, 2017.10 сар) Энэ сайтын ерөнхий редактор нь 2016 онд ХКН-аас зохион байгуулсан кибер орон зайн хөгжлийн форумд (chinanews, 2016.7 сар) уригдаж байсан байдаг.

З.Санждорж лам нь Bank of China-гийн нэгэн сан дээр очиж өөр сүмд зориулна гэх нэрийдлээр 9 сая төгрөгийн хандив (тухайн үеийн ханшаар 4866 ам.доллар) авч байжээ (中蒙文化教育暨社会发展基金, 2015.1 сар).

644f04a6-9ff1-464b-a595-96428cfb6cd4,нэг хятад нэг буддизм номуун хийд амарсайхан нэргүй отгонбаяр (1).JPG.jpg

Улаанбаатарын ядуу дүүргүүдийн нэг Налайхад байрлах “Сайн Номун” хийд нь НФ-ын үйл ажиллагааны амжилттай жишиг болж байгаа юм. Төвдийн буддизмын академийн (藏语 系 高级 佛 学院) коммунист намын хорооны нарийн бичгийн даргын үзэл бодлогыг хэрэгжүүлэхэр Бээжинд 2017 оны 11 дүгээр сард гадаадын лам нарыг хүлээж авсан (UFWD, 藏语系高级佛学院, 2017.11 сар) Тэдгээр лам нар Сайн Номун хийдээс ирсэн юм. Хийдийн хамба С.Нэргүй бүлгийг ахалж авчирсан. Тэд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын удирдлага, Хятадын Буддист холбооныхонтой болон БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн Банчин богдтой уулзжээ.

С.Нэргүй нь дээр дурдагдсан Иншуньтэй харилцан айлчлал хийдэг. 2017 оны 6 дугаар сард Иншунь “Сайн Номун” хийдэд зочилсон талаар НФҮАГ-ын веб хуудаснаа мэдээлсэн бөгөөд С.Нэргүй энэ үеэр хийдэд нь сургагчдыг ирүүлэхийг хүсчээ (UFWD, 2017.6 сар).  С.Нэргүйгийн гэр бүлийн гишүүдийн компани түүнд хийдээ барьж байгуулахад тусалсан гэх агаад тэнд нь хятад монголын уулзалтууд болдог ажээ. С.Нэргүйн ах дүүс улсынхаа бизнесийн болон улс төрийн хүрээний элитэд хамаардаг гэгдэх бөгөөд тэдний дотор сайд байсан (С.Отгонбаяр), Улаанбаатар хотын НИТХ-ын даргын алба хашиж байгаа (С.Амарсайхан) хүмүүс бий. 

2ee5bce5-60ec-473a-9eb0-9ed57f2499f8,нэг хятад нэг буддизм номуун хийд амарсайхан нэргүй отгонбаяр (2).JPG.jpg

Иншунь бас С.Нэргүйтэй Нанхай академийн (南海佛学院, 2017.6 сар) зочин профессорын журмаар уулзаж байсан байдаг. 2017 оны 11 сард С.Нэргүй Шеньженд болсон Өмнөд хятадын тэнгисийн Буддист дугуй ширээний ярилцлагад уригдсан нь Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын дарга Ванг Зуо Аны санаачлага ажээ.(SARA, Nov 2017) Ванг одоо НФҮАГ-ын дэд дарга болсон. “Дугуй ширээний уулзалтаас” гаргасан тунхагт: «Шинэ эрин», «Тэнгисийн торгон зам», «Нийтлэг хувь заяагаар холбогдсон хамтын нийгэмлэг» гэх нэр томъёонууд дурдагдсан бөгөөд Хайнаны Хятадын Буддын холбооны нийгмийн сүлжээний хаягнуудаар (Weixin, 2017) С.Нэргүй ламын дугуй ширээний ярилцлага дээр хэлсэн үгийг тарааж байв. С.Нэргүй Ши даргын геополитикийн санаачлагуудыг магтаад, шашны зарчмуудаар ХКН-ын нутаг дэвсгэрийн амбицийг зөвтгөжээ. Тэрээр: «Бидэнд олон бурхан байхгүй, ганцхан Будда, ганц л дэлхий бий ... буддист орнуудын бүх лам нар Нэг Хятад бодлогыг дэмжиж байгаа. Бидэнд ганцхан Будда байдаг шиг, бид Нэг хятад бодлогыг дэмжинэ» гэж ярьсан байна.


Дүгнэлт

Хоёр жилийн өмнө Далай лам Монгол Улсад дөрөв хоног айлчлахад БНХАУ ихээхэн эсэргүүцэл дарамт үзүүлж, Монголын төр засгийн удирдлагууд урд хөрш рүү цувран очиж уучлалт гуйсан. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Дээрх үйлдэл нь Монголын буддын шашинд БНХАУ ихээхэн анхаарал тавьж буйн илрэл бөгөөд Монголын төр засгийн удирдлагууд болон Далай ламын харилцан холбоо байж болшгүй зүйл гэж үзэж байгаагийн шууд илэрхийлэл байлаа.

БНХАУ нь шашны бодлогоор дамжуулан өөрийн нөлөөллийг Монгол, Төвд, Энэтхэг, ОХУ зэрэг улсад тогтоох зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж байгаа нь зайлшгүй анхаарах зүйл мөн. Мөн Бүс ба зам санаачилга зэрэг эдийн засгийн хөшүүрэгтэй хоршуулан шашны бодлогыг хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Ub.lifejamestown.orgtheasiadialogue.com

Санал болгох

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох.

1 сарын өмнө
Д.Баярхүү: Нийгмээрээ нийгмээсээ хумслагч

Орос, Хятадын эрх баригчид руу хандуулж байгаад л “Биднийг Шанхайн байгууллагад элс гээд шахаад өгөөч дээ” хэмээн ил далд гуйгаад ятгаад хатгаад ч байх шиг!

2 сарын өмнө
Улсын ой санамж

Юань Гэнгийн хэлсэн "Цаг хугацаа бол алтнаас өөрцгүй. Үр ашиг бол амь настай дүйцмүй." хэмээх алдартай үг өнөө хэр хятадад маш алдартай.

4 сарын өмнө