Ж.Мөнхбат: Ард иргэдийн бухимдлын гал руу наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй

6
2018 оны 11 сарын 62018-11-06

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сүүлийн үед Засгийн газар өөрсдөө хөндөөд шалгалт зохион байгуулаад, хариуцлага тооцож байгаа юм шиг мэдээлэл, ПиАр хийгээд эхэллээ. Нийгмийн шаардаж байгаа шударга ёсыг сайн бодоорой. Ард иргэдийн бухимдлын гал руу наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй.

Хэчнээн авсан зээлээ төлөөд, уучлалт гуйгаад ард иргэд хүлээж авахгүй байна шүү дээ. Цаашдаа ард иргэдийн итгэл, нийгмийн шударга ёсыг яах вэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хэлж байгаатай санал нэг байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр МАН асуудлаа ярина. Тун удахгүй. Үнэхээр үүнийг ярьж чадахгүй, хийж чадахгүй бол Засгийн газар ажиллах уу үгүй юу гэдэг асуудлыг ч хөндөнө. Би харлаа, тэвчлээ, ажиглалаа, засах гэж оролдлоо. Болохгүй байна.

Зээл авсан гишүүд зээлээ төлж, уучлалт гуйхгүй бол дахиж нэр дэвшихгүй шүү. Би гишүүдээсээ, ард иргэдээс дэмжлэг хүснэ. Чадахгүй бол би огцорно. 

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

3 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

4 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

4 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

4 өдрийн өмнө