Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

26
8 сарын өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Дээрх зарлигийн дагуу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр болж байна.

Ийнхүү Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.


Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.

Санал болгох

Махны үйлдвэрүүдийн 90 хувь нь махыг халдваргүйжүүлж, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

1 цагийн өмнө
Ипотекийн зээлд 3 мянга орчим иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгожээ.

2 цагийн өмнө
Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийжээ.

4 цагийн өмнө