Оросын сонгодог хөгжим ДБЭТ-ын тайзнаа эгшиглэлээ

1.9 зуу
8 сарын өмнө

Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбанзахирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр Манай улсад хүрэлцэн ирээд байна. Тус оркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньш -ийн удирдлаган дор Улсын Дуурь БүжгийнЭрдмийн Театрын тайзнаа 2018 оны арваннэгдүгээр сарын 6, 7 ны өдөр тоглолтоо хийлээ.

Жавхдаст  болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэрэгжлийн өндөр түвшинд оглогдлоо.

Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцож, зочдод баяр хүргэлээ.  

Санал болгох

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

15 өдрийн өмнө
“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнээс М.Тэлмэн алтан медаль хүртлээ

“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон М.Тэлмэн алтан медаль хүртлээ.

21 өдрийн өмнө
The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

2 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

2 сарын өмнө