Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

34
8 сарын өмнө

Маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд  нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цагаас 11 дүгээр сарын 12-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар хүйтэрч 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

 

 

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст, 15,16-нд төв болон зүүн аймгийн  нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Санал болгох

"Оюу толгой" компани говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалалд хувь нэмрээ оруулж байна

"Ургамал оршихуйд амьдрал оршихуй - 2019 “Говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

7 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа  хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна.

10 өдрийн өмнө
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” өнөөдөр эхэллээ.

23 өдрийн өмнө