ОУВС-гаас Монголд олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ

58
9 сарын өмнө

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.10.31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр  үнэлсэн. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.

Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрэв.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

2 өдрийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

2 өдрийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

4 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

11 өдрийн өмнө