Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч 10-20 градусаар эрс чангарна

13
5 сарын өмнө

2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30метр, зарим үед 34метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20метр, зарим үед 24метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарч, Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Дээрх цаг агаарын гамшигт үзэгдэл нь эрчим хүч, зам тээвэр, мал аж ахуйн салбарт ноцтой хүндрэл учруулахуйц эрсдэлтэй тул байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг онцгойлон анхааруулж байна.

Санал болгох

Дөрвөн суманд гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар 2.9 мянган га талбай түймэрт өртөж шатжээ

3 өдрийн өмнө
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж гаргахыг завджээ

16 өдрийн өмнө