Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шинжлэх ухаан технологи чухал үүрэгтэйг онцлов

2018 оны 12 сарын 42018-12-04

Цөмийн шинжлэх ухаан, технологийн асуудлаарх Сайд нарын бага хурлыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) Вена хотноо 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулав.

Бага хуралд ОУАЭА-ийн гишүүн улсын шинжлэх ухаан, технолгийн асуудал хариуцсан сайд нар оролцсон бөгөөд манай улсын төлөөлөгчид мөн оролцож Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хамтын ажиллагааны үр дүн, цаашид тавьж буй зорилтоо танилцуулав.

Манай төлөөлөгч хэлсэн үгэндээ 2030 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шинжлэх ухаан, технологийн үүрэг чухал гэдгийг тодотгож, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм эдийн засгийн салбаруудад өргөнөөр нэвтрүүлэх нь бодит үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрээр цөмийн технологи, аргачлалыг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээрх манай улсын хүчин чармайлатад  ОУАЭА дэмжлэг туслалцаа үзүүлж буйг дурдаж, үр дүнтэй хэрэгжүүлж буй өөрийн улсын зарим туршлагаас танилцуулав. Тухайлбал, хавдрын эмчилгээ, эмчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ОУАЭА-тай хамтран тоног төхөөрөмж, дэвшилтэт аргачлалыг нэвтрүүлж, хүний нөөцөө тогтмол бэхжүүлж буйг онцлов.

Бага хурлын дүнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад цөмийн шинжлэх ухаан, технологийн цаашдын хөгжлийг дэмжих, хэрэглээг өргөжүүлэх, хүртээмжтэй болгох, чингэснээр хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан хамтарсан тунхаглалыг батлав.

 

Санал болгох

Коронавирусын эсрэг вакциныг АНУ тавдугаар сард үйлдвэрлэж эхэлнэ

Шинэ коронавирус 2019 буюу 2019-nCoV (мөн Ухань коронавирус гэж нэрлэгдэж байгаа) нь вирусээр үүсгэгддэг халдвар. Хүний өвчлөлийн хамгийн анхны тохиолдол албан ёсоор 2019 оны 12 дугаар сарын 31-нд ДЭМБ-д мэдээлэгдсэн боловч хүний өвчлөл 12 сарын эхний 7 хоногт гарч эхэлсэн байна. Өвчтөнөөс авсан дээжинд хийсэн геномын секвенсийн үр дүнд дан утаслаг бүхий РНХ-ээс тогтсон коронавирусээр үүсгэгдэж байгаа болохыг тогтоосон байна.

1 өдрийн өмнө
ЭМЯ: Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн зэрэглэл “Дунд” гэж дүгнэж байна

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл 2020.01.24-ний өдрийн 0800 цагийн байдлаар

6 өдрийн өмнө
Ж.Коизүми: Миний хүү цөмийн эрчим хүчнээс татгалзахад түлхэц үзүүлж чадна

Одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн залгамжлагч хэмээгдээд буй Коизүми Жүничиро нь 4 дэх үеийн улс төрч юм

2 сарын өмнө