ЭХЭМҮТ-д төрөх гэж ирсэн эмэгтэй таксинд амаржжээ

30
2
6 сарын өмнө

ЭХЭМҮТ-д төрөх гэж ирсэн эмэгтэй төрөх тасгаа андуурч, буруу хаалгаар орсны улмаас таксины жолооч эх барьж авчээ. 

Энэ талаар цахим хуудсанд  "Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд дараалаад зогсож байтал жирэмсэн эмэгтэй "Би төрөх гээд байна" гээд орж ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлж суусан гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш. Нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл" гээд 23.00 цагийн орчимд явуулсан. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ -30 хэмийн хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ гээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн" хэмээн бичсэн байв.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч "Энэ эмэгтэй эхлээд хүүхдийн эмнэлэг дээр төрөх тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн юм. Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад "Гурван гал" эмнэлэгт аваачаад өгчихсөн юм билээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудсан юм билээ. Төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх хүүхэд хоёрыг аваад төрсний дараах тасагтаа хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан гэх зүйл болоогүй" гэжээ.

 

Санал болгох

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

15 цагийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

2 өдрийн өмнө
"Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Дэлхийн комиссоос батлан гаргасан "Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2 өдрийн өмнө
Монгол судлалын нэрт эрдэмтэн Кристофер Этвуд МУИС-ийн хүндэт доктор боллоо

Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд өнөөдөр МУИС-ийн Хүндэт доктор боллоо.

2 өдрийн өмнө