УИХ-ын экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр эхнэр Т.Баясгаландаа зориулан шүлэг тэрлэж, хамт байгаа зургаа “Facebook”-дээ постолжээ.
Окинава далай сайхан байсан ч
Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ.
Хоёр дахь эх орон минь хосгүй ч
Хоёулахнаа байх нь юутай сайхан юм бэ.
Урагшаа соёл хөгжилтэй боловч
Утаат нутгийг минь яаж гүйцэх билээ.
Баясгалант бүсгүйчүүд олон боловч
Баясаа минь наддаа сайхаан... гэжээ.
Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг хоёр тийш болсон гэх мэдээлэл цацагдаад байсан ч хосуд Окинава далайн эрэгт амралтаа өнгөрүүлсэн бололтой.