Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо

2018 оны 1 сарын 172018-01-17

a55288b2-0e5b-4878-b36e-195a9cb95c06,d990a6c110c493230ffe357b830e887c3d177f08.jpg.jpg

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм. 

Боловсролын байдал: 

2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

Польшийн Төв банк-2009 он

Германы Төв банк-2011 он

ОУВС-д 2012 он

Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/

Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016

Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажиллажээ. 

Санал болгох

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа

20 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо

21 цагийн өмнө
"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд ЗАМ ХААНА

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

1 өдрийн өмнө
"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.

1 өдрийн өмнө