Э. Сайнзаяа
Сэтгүүлч

БНСУ-ын 700 сая ам.долларын зээл 0.2 хувийн хүүтэй байна

2018 оны 1 сарын 172018-01-17

4fe5736a-8c3f-4160-b8ce-9c1f70abe6b4,5prklof0rrr35gmem1noi57hha.jpg.jpg

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Хот, нийтийн аж ахуйн 17 төрлийн ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав.

2 цагийн өмнө
Нээлттэй өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучиллаа

Өнгөрсөн ням гарагт /2023.06.04/ Хан-Уул дүүргээс төр хувийн хэвшлийн 180 гаруй байгууллагын хамтарсан “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт 10 мянга гаруй иргэн оролцож, 235 иргэнийг ажлын байранд зуучилжээ.

7 цагийн өмнө
“Гүнээсээ хайрлая” аян Улаанбаатар марафонд хоёр дахь жилдээ оролцоно

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах  "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаа, ШУТИС-ын ГУУС-ын Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж, хоёр дахь жилдээ Улаанбаатар олон улсын марафонд оролцох гэж байна

4 өдрийн өмнө
ФОТО: Ах, эгч нартаа баярлалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулахаар цагдаагийн алба хаагчид болон сайн дурын 100 гаруй ажилтнаас бүрдсэн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна

4 өдрийн өмнө