Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Мансуурсан залуус машин барьж явсаныг шалгаж байна

2018 оны 1 сарын 172018-01-17

2437c591-40d6-4c2d-ab4b-e18c2dcffec7,c1b0df281483d617fbc2cad2b43eebce.jpg.jpg

ЗЦА-ны албан хаагчдад хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх сургалт явуулснас хойш энэ хэрэгтэй холбоотой анхны илрүүлэлт гарсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн замд явж байсан "Тоёото приус-30” маркийн машиныг эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад  19, 24 насны хоёр залуу сэжиг бүхий байсан тул машиныг нь  нэгжжээ.

Ингэхэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй цаасанд ороосон зүйл байжээ. Тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” гэсэн ч хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхэд  дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, мансуурсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж  байна.

Санал болгох

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна

13 цагийн өмнө
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав

1 өдрийн өмнө
Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа

2 өдрийн өмнө
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна

2 өдрийн өмнө