Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Осол гэмтэл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

2018 оны 1 сарын 172018-01-17

e7a8afa3-09ee-416d-95ea-9e07c9ecd3b7,703a15_DSCF6554_x974.jpg.jpg

Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяны талаар Эрүүл Мэндийн Яамнаас /ЭМЯ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Миний гэр аюулгүй орчин" аян энэ сарын 18-наас эхэлнэ

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг: Бид 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгосон байгаа. Өөрөөр хэлбэл ард иргэдээ өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ЭМЯ санаачлан гаргасан гэж ойлгож болно. Статистик мэдээллээр нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаар байрт осол гэмтэл орж байна. Тэгэхээр яах аргагүй осол гэмтэлд бид зайлшгүй анхаарах ёстой. Энэ жилийн аяныг бид энэ сарын 18-наас хоёрдугаар сарын 28-ныг хүртэл “Миний гэр аюулгүй орчин" ахуйн ослоос сэргийлэх зорилготой аяныг ЭМЯ, БСШУСЯ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ГССҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэх осол гэмтлийг бууруулах, хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх юм.

Тоо баримтаас дурдвал:

Нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлдэг

Жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг

Судалгаагаар 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай

Монгол Улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг

Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны нэгдүгээрт ордог

Хоёрдугаарт 0-4 насанд түлэгдэлт

Гуравдугаарт 5-19 насанд зам тээврийн осол

Дөрөвдүгээрт 20-39 насанд хүчирхийлэл

Тавдугаарт 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол ордог байна.

ГССҮТ-ийн дэд захирал О.Хишигсүрэн: Манай төвийн 2017 оны тоо мэдээгээр нийт гэмтэгсдийн 31.2 хувь буюу 26,615 нь орон гэртээ осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сүүлийн таван жилд нас барсан тохиолдлын 34.8 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас барсан байна. Гэмтэгсдийг шалтгаанаар нь авч үзвэл уналт өндөр хувийг эзэлж байна. Үүний дараагаар түлэгдэлт болон бусад шалтгаанууд орж байгаа. Энэ байдлыг бууруулахын тулд ахуйн орчинд болон гэртээ амьдрах хэв маяг, дадал зуршил, үр хүүхдэдээ тавих анхаарал зэргийг сайжруулбал уналт болон түлэгдэлт, гэмтлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гэртээ маш энгийн жижиг өөрчлөлт хийхэд л урьдчилан сэргийлэх боломж бий. 

Уг аяны хүрээнд дараах ажлуудыг хийх юм байна. 

Сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмч нарт ахуйн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах

Өрхийн эмч, сувилагч нарт ахуйн ослоос сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг үнэлэх чиглэлээр сургалт зохион байгуулах

Тохижилт үйлчилгээний ажилтнуудад ахуйн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах

21 аймаг, 9 дүүрэг харьяа газар, хэлтсүүдэд аян зохион байгуулах талаар албан тоот илгээх

Санал болгох

Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа

Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа

3 өдрийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ийн гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав

4 өдрийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо

4 өдрийн өмнө
Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа

. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн

5 өдрийн өмнө