“YouTube” орлого хуваах зарчмаа чангална

1.1 зуу
1 жилийн өмнө

fd500fc4-ab1b-45f8-adb3-7eaca30151d8,“YouTube” орлого хуваах зарчмаа чангална.jpg.jpg

“YouTube” сайтад та төрөл бүрийн бичлэгүүдийн идэвхтэй оруулдаг. Эдгээр бичлэг нь үзэлтийн тоо өндөр байвал уг сайттай холбоо тогтоож бичлэгүүддээ зар сурталчилгаа байрлуулж үүнээс мөнгө олох боломжтой байдаг.

Гэвч “YouTube”-д хэрэглэгчид олон мянган бичлэг, тэр дундаа хууль зөрчиж бусдыг доромжилсон, аллага хядлагын ноцтой бичлэгүүдийг оруулах ихэссэн тул зар сурталчилгааны орлогын хуваарилалтаа өөрчлөхөөр болжээ. Мөн богино хугацааны олон мянган үзэлттэй бичлэгүүд олширч байгаа аж.

Уг өөрчлөлтийн хүрээн”Google” өмнө нь 10000 ба түүнээс олон үзэлттэй хэрэглэгчийн бичлэгүүдэд сурталчилгаа байршуулж тухайн хэрэглэгчид рекламны орлогоосоо хуваалцдаг байсан бол цаашид жилд 4000 цагийн нийт үзэлттэй, 1000 ба түүнээс олон subscriber-тэй (хэрэглэгч) хаягуудад сурталчилгаа байрлуулахаар болжээ.

Гэвч “YouTube”-ийн уг өөрчлөлтийг богино хэмжээний бичлэгийн “мангас”-ууд хурцаар шүүмжилж байгаа юм.

Нэрт блогч, аялагч Логан Пол Японы Фүжи ууланд аялаж явахдаа үхсэн хүний цогцостой тааралдсан бичлэг “YouTube”-дээд оруулсан юм. Уг бичлэг олон сая үзэлт авсан бөгөөд түүнийг бичлэгт байрласан “YouTube”-ийн сурталчилгаанаас 96000 ам.доллар олсон гэж шинжээчид үзсэн байна. Тиймээс түүний богино хэмжээний бичлэгийг зүй бус гэж үзэх үү? Эсвэл сурталчилгаа байршуулах эрхгүй болгох уу гэх мэт асуулт урган гарч байгаа аж.

Санал болгох

Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах, малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

19 өдрийн өмнө
Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

1 сарын өмнө
Киа Моторс Монгол компаниас "Kia Sorento" загварын авто машиныг онцолж байна

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн 2019 оны шинэ загвар, авто салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто Шоу 2019" болж өнгөрлөө.

1 сарын өмнө