Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

1
2018 оны 1 сарын 212018-01-21

414243ec-3d23-49d1-8306-3f4f164afaeb,ZqIo6.jpg.jpg

- Манайхан жил бүр малын 40 сая туруу, туурайг хог руу хаядаг. Мөн дээр нь хэдэн сая эвэр. 

Энд зөвхөн малын эвэр, туруугаар сайн чанарын цавуу хийдэг тухай өгүүлжээ. Румыны мебель модон эдлэл алдартай. Тэдний үйлдвэрлэлийн нэгэн чухал түүхий эд нь өнөөх манай жалганд сая саяараа хэвтэж байдаг эвэр туруу. Эвэр туруугаар өөр олон зүйл хийх боломж бий. 

- Арьс, нэхийгээр юу хийж болохыг бид мэднэ. ГЭТЭЛ бид жил бүр 10 гаруй сая хонь ямааны арьс, бодын ширийг гуу жалганд өмхийрүүлж хаядаг. 
- Малын дайвар бүтээгдхүүн өнөөдөр дэлхий даяар эрэлттэй, нэн өндөр үнэтэй. ГЭТЭЛ бид жил бүр 10 гаруй сая малын дайвар бүтээгдхүүнийг хог руу хийдэг. 
- Хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг желатин хэмээх бодисын үндсэн түүхий эд нь малын яс. Мөн яснаас бордоо, гурил ч гаргадаг.

ГЭТЭЛ бид жил бүр 10-15 сая малын яс жалганд цайтал нь хаядаг. 

- Өнөөдөр дэлхий даяар эко хүнсний бүтээгдхүүн, ялангуяа элдэв бордоо, тарилга, зохиомол үржүүлэгт ороогүй цэвэр эко малын махны эрэлд гарч байна. Хятадын Ко нам өнгөрсөн намар хуралдсан Их хурлаараа хүн амаа эко хүнсээр хангах том зорилт дэвшүүлсэн. Асар том зах зээл.

Монголын 60 сая бэлчээрийн малын махаас өөр цэвэр эко мах дэлхийн хаанаас ч олоход бэрх. ХАРАМСАЛТАЙ нь тооны хойноос утга учиргүй хөөцөлдсөнөөс бидний малын ашиг шим унаж, санаатай, санамсаргүйгээр малын гоц халдварт өвчин жил бүр гардгаас мах маань дэлхийн зах зээл дээр үнэлэгдэхгүй байна. 

- Бид 60 сая малынхаа буянаас зөвхөн ноолуурыг нь л хагас хугас ашиглаж байна. Эцсийн бүтээгдхүүн хийгээд гаргаж бүрэн чадахгүй, талыг нь урагш алдчихдаг. Цаана нь хэдэн зуун тонн ноос, хөөвөр, хялгас... 
Жил бүр идэж хэрэглэдэг 10-15 сая малын яс, арьс шир, дайвар бүтээгдхүүн, эвэр турууг, бас жил бүр 60 гаруй сая малаасаа авдаг сүү, цагаан идээ, ноос ноолуур, хялгасаа бид нэмүү өртөг шингээгээд дэлхийд гаргадаг бол бас нэг Оюутолгойтой дүйх ашиг олох боломжтой. 

60 сая малтай атлаа 3 сая хүнийхээ сүү, сүүн бүтээгдхүүний хэрэглээний 74 хувийг гадаадаас вальютаар авдаг орныг дампуурсан хар Африктай адилгадаг нь аргагүй биз.
.
Бид сүүлийн 27 жил малын чанар, эрүүл ахуйг таг мартсан. Зөвхөн тоо л ярьдаг болсон. Одоо удахгүй Цагаан сар болно. Баахан мянгат малчин тодруулж шагнана. Үр дүнд нь чанаргүй тоо болсон. 
Соц нийгмийн үед бүтээн бий болгосон 30 гаруй нутгийн шилмэл омгийн өндөр ашиг шимт сүрэг бүгд байхгүй болсон. Монгол малын шилмэл сүргийн генефонд устсан. Ноос нь бүдүүн ширхэгтэй, богино болсон. Ноолуурын нарийллаг чанар суларсан. Мах нь өөх ихтэй, мах багатай болсон, бие давжаарсан. Арьс шир нь гүвдрүүтэй, гууртай болсон. Таван хошуу малаас сүүлийн жилүүдэд зөвхөн хурдан угшлийн адуу л янз бүрээр эрлийзэн сайжрах шив. Гэхдээ үүний улсад өгдөг Эдийн засгийн ашиг шим нь юу билээ. Зардал, наадам л ихссэн. 

Одоо Улсын сайн малчин гэдэг цол тэмдгийн шалгуурыг малын чанар, ашиг шимийг нь харж олгодог болмоор юм. Эс тэгвэл чанаргүй олон сая мал нь эцэстээ нутаг бэлчээрийн даацгүй болгож, цөлжилтийн аюулыг дагуулж ч мэдэх. 

Бид сүүлийн 27 жил , мөнгө, уул уурхай л ярьсан. Манай нэг тулгуур баялаг болох МАА-гаа ярьсан нь даанчиг бага. Ярьсан ч түүнээ зөвхөн өөртөө ашиглах бизнес болгосон нь илүү. Тодорхой жишээ л гэхэд Малчдад хэдэн зуун мянган ширхэг "Малчны үнэмлэх, диплом, энгэрийн тэмдэг" хийж шахсан. Хэдэн тэрбум төгрөгөөр шүү. 

Мал, малчны тухай төрийн нэн тодорхой системтэй, бодлого стратеги үгүйлэгддэг. Бид зөвхөн уул уурхай, банк санхүү л ярьдаг.

Үндсэн хуульд "Мал төрийн хамгаалалтад байна" гэдэг. Энэ том салбар Төрийн хамгаалалтад буй аваас мэдээж стратегийн орд гэдэгтэй адил түвшинд байх нь тодорхой. Гэтэл ганц энэ өгүүлбэрээс цааш гялтайх ч юмгүй. МАА-н талаар хийсэн юм юу ч үгүй шахам, зөнгөөр нь хаячихсан, тэгээд 60 сая хүрсэн нь амжилт гэж хашгирах. 

Бид 90-ээд оны их хямралыг чухам хэдэн малынхаа буянд л нэгмөсөн сүйрчихэлгүй давсан юм шүү. Өнөөдрийн хүндрэлийг ч мөн адил хэдэн мал байгаагийн хүчинд л нэг нэгнээ бариад идчихэлгүй давж буй. Наад зах нь махаа гаднаас авдаг байсансан бол өнөөдөр Монгол байхгүй ч байж мэдэхээр цаг үеүд давтагдсаар байгаа. 

МАА-гаа анхаарах гэхээр малчдад тэтгэвэр тэтгэмж нэмэх, үнэмлэх өгөх гэх мэтээр аргалчих гээд байдаг гэнэн явдал их. 
- Малынхаа чанар, ашиг шимийг өсгөх,
- Малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, үр ашгийг нь бүрэн хүртэх, ийм хоёр чиглэлд Төр нь онцгой анхаарч, бодлого, зохион байгуулалт хийх. 

Өнөөдөр 500 малтай 5 ам бүлтэй айл амьжиргаагаа арай ядан тогтоож явна. 300 малтай 5 ам бүлтэй бол зээлээс зээлийн хооронд, хэдэн малаа барьцаалчихсан яваа шүү.
.
Малын буян барагдана гэж үгүй гэдэг. Яагаад гэвэл нөхөн сэргээгддэг учир. Харин эзнийх нь буян л барагддаг гэдэг.  Малынхаа буянг жалганд өмхийрүүлж хаяад байвал эзний буян заяа гомдох нь тодорхой биз.
 

Санал болгох

Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

10 өдрийн өмнө
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

22 өдрийн өмнө
ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй.

1 сарын өмнө
ТУЛГА тойрсон: Нохойд барьдаг моднууд

"Ажлаа хий" жагсаалаас хойшоо үр дүн гарсангүй, юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л нэг хуурамч улс төр явсаар. Хаа байсан Австралиас Ж.Батзандан ажлаа орхин ирж Монгол Улсыг өөрчлөхөө мэдэгдэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд танхимаасаа гарч Сүхбаатарын талбайд жагсав. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төрийн ордон тойрч мөргөл үйлдэн эсэргүүцлээ илэрхийлэв. Өндөр хоолой, тэмцлээрээ нэгэнт олонд танигдсан А.Отгонбаатар, Ж.Батзандан, орчин үеийн улстөрчийн загвартай Т.Доржханд нарын яриад байгаа зүйл нь эцсийн дүндээ нэг. Эдгээр улсууд ерөөсөө л Үндсэн хуулиа өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог болон ажиллах хугацааг сунгах ёстой гэсэн л байр суурин дээр нэгдэж бас шаардаж байгаа. Цаад захиалагч эзэн нь нэг гэсэн үг.

2 сарын өмнө