Руперт Мёрдок: “Facebook” хэвлэлүүдэд мөнгө төлөх ёстой

1
2018 оны 1 сарын 232018-01-23

7cbabc6c-ed8e-4cb3-8759-641dbc32d5d7,Руперт Мёрдок “Facebook” хэвлэлүүдэд мөнгө төлөх ёстой.jpg.jpg

“Ньюс” корпорацийг үндэслэгч, дэлхийн медиа салбарын тэрбумтан Руперт Мёрдок “Facebook”-ийн сүүлийн үед эхлүүлсэн шинэчлэлийн тухай ярьжээ.

Марк Зукерберг саяхан өөрийн хаягаараа дамжуулан цаашид нийгмийн сүлжээний сайтад ямар өөрчлөлт, шинэчлэл хийгдэх тухай бичсэн юм. Тэрбээр “Facebook”-т илүү найдвартай, бодитой эх сурвалжийн мэдээлэл байршиж хэрэглэгчдэд хүрэх ёстой гэж үзсэн билээ.

Тэгвэл хэвлэлийн магнат Руперт Мёрдок түүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Facebook нь буруу ташаа мэдээлэл, хуурамч мэдээллүүд, хуйвалдааны онолууд гэх мэт мэдээллийн урсгалыг зогсох чадваргүй байна. Эсвэл зогсоохыг хүсэхгүй байна” гэжээ.

Руперт Мёрдокийн ярьснаар “Facebook”-ийн удирдлагууд өөрсдийн нийгмийн сүлжээгээрээ зөвхөн үнэн, бодит, баталгаатай эх сурвалжтай мэдээлэл түгээхийг хүсвэл тэрхүү хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөнгө төлөх шаардлагатай аж. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөр өөрсдийн үнэлгээний дагуу байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, “Facebook” хэвлэлүүдээс мэдээ, мэдээлэл худалдаж авч байх ёстой гэсэн үг.

Руперт Мёрдок “Facebook нь мэдээний агуулгаа сайжруулж байгаа юм бол ийм үйлчилгээ авахад ямар нэгэн урамшуулал төлөх ёстой. Бид захиалгын загвар ямар байж болох талаар тэдэнтэй яриа хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ мэргэжлийн сэтгүүл зүйг хэрхэн үнэлэх талаар тодорхой байр сууринд хүрээгүй байна” гэжээ.

РУПЕРТ МЁРДОКИЙН МЕДИА СУВГУУД:

ee2abf5e-75fa-4c71-a698-36613f946702,Руперт Мёрдок “Facebook” хэвлэлүүдэд мөнгө төлөх ёстой 02.jpg.jpg

Санал болгох

ОХУ, Тайланд улсад "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн өдрүүдэд манай улсаас Тайланд улс руу аялах иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

1 өдрийн өмнө
Гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдлээ

SARS-CoV-2 вирусын "Омикрон" буюу анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой гадаадын зарим улс орноос ирж байгаа гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Тэгвэл гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдэж байна.

1 өдрийн өмнө
БНСУ-д вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөхгүй

Энэ шийдвэр 2021 оны 12-р сарын 3-наас буюу өнөөдрөөс эхлэн 2021 оны 12-р сарын 16 өдөр хүртэл хэрэгжинэ.

5 өдрийн өмнө
ГХЯ: Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёрыг нь улсын тусгаарлалтанд авчээ

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

6 өдрийн өмнө