Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийг хэлэлцэнэ

2018 оны 1 сарын 222018-01-22

4a68bbdc-cdb1-44a2-b9cc-e65f4b4bfea0,3i9o2shjdiprsbgdta8trljofq.jpg.jpg

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдах хуваарьтай байна.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас  “Их Эзэн Чингис хаан” танхимд;

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдана.

Санал болгох

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна

14 цагийн өмнө
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав

1 өдрийн өмнө
Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа

2 өдрийн өмнө
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна

2 өдрийн өмнө