“Facebook” 65000 хүнийг цахим технологийн чиглэлээр сургана

58
1 жилийн өмнө

b2639094-bd7e-400b-9951-d0d35492279d,“Facebook” 65000 хүнийг цахим технологийн чиглэлээр сургана.jpg.jpg

“Facebook” компани Франц улсад 65000 иргэнийг сүүлийн үеийн тоон технологи, интернэттэй холбоотой бизнес эрхлэхэд туслах зорилгоор томоохон хэмжээний дижитал сургалт зохион байгуулахаа мэдэгдлээ.

Мөн тэд 2022 он гэхэд тус улсад хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр 10 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Харин сургалт явуулахад хэр их хэмжээний зардал гаргахаа мэдэгдсэнгүй.

“Facebook”-ийн мэргэжилтнүүд ажилгүй 50000 иргэнтэй хамтран ажиллаж, 2019 оны сүүлч гэхэд тэдний компьютер технологийн ур чадварыг нь илт дээшлүүлэхээр төлөвлөжээ. Үлдсэн 15000 иргэн нь эмэгтэйчүүд бөгөөд нийгмийн сүлжээний компанийн зүгээс тэдний бизнесийг эхлүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Ингэхдээ Францын 3500 эмэгтэйг компьютерийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулж, 11500 эмэгтэй онлайнаар зайны сургалтанд хамрагдана.

“Facebook” компанийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2020 он гэхэд пан-Европын 1 сая орчим хүн хиймэл оюун ухаан, интернэт технологийн бизнес, компьютер технологийн талаар мэдлэгтэй, дөртэй болсон байх аж. 
 

Санал болгох

HUAWEI БРЭНДИЙН ГАР УТАСНУУДЫГ УРАМШУУЛАЛТАЙ ҮНЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Урамшуулалт хөтөлбөр 06/16-г дуустал зөвхөн СКАЙтелийн салбаруудаар зарлагдаж байна. 

11 өдрийн өмнө
“Инновацийн 7 хоног- 2019”  эхэллээ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.Энэ жилийн тухайд “Хамтын инноваци” уриатайгаар БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ,   Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулах юм.  

20 өдрийн өмнө
Жолооч нарын анхааралд! Америк тосны хямдралтай, багцын худалдаа эхэллээ 

АНУ-ын “Conocophillips Lubricants” компани нь газрын тосны олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг билээ.

23 өдрийн өмнө