Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Монголчууд АНУ-д гэрээгээр ажиллах боломжтой боллоо

2
2018 оны 1 сарын 222018-01-22

eddc716f-fdd2-4018-a6da-dcc50526fa00,8c0fa2_us_01_x974.jpg.jpg

АНУ-ын Дотоод аюул­гүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олго­дог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуу­дын жагсаалтыг шинэч­лэн гаргасан байна. Жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ.

Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.  АНУ-д нийт 27 төрлийн түр хугацааны визийн 80 гаруй ангилал байдаг бөгөөд эдгээр нь зориулалт, авахад тавигдах шаардлага, статусын хугацаа болон эрхийн хувьд нэн ялгаатай юм. H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг.  Өнгөрсөн 2015 онд энэ төрлийн визээр дэлхийн улс орнуудын 140 мянга гаруй иргэн  АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт ажиллажээ. Энэ төрлийн виз нь АНУ-д 2-10 хүртэлх сар оршин суух эрх олгодог бөгөөд шаардлагатай тохиолдолд 10 сараас ч илүү урт хугацаанд оршин суух эрхтэй аж. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.  Тухайлбал худалдаа, барилга, үйлчилгээ, буудал болон амралт зугаалгын гэсэн салбаруудыг хамар­даг байна.Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Америкийн компаниуд ажиллах хүч шаардлагатай тохиолдолд өөрийн улсын Засгийн газар­тай тохирсон гадаа­дын 82 улсаасаа “Н-2А” визээр ажиллах хүч авах хүсэлт гаргадаг байна. Ингэхдээ АНУ-ын компани ямар ажлын байранд, хөдөлмөрийн насны, ямар хүйстэй ажилтан авах сонирхолтой байгаагаа санал болгодог аж.  Визний ангиллын дагуу хоёр улсын Засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмө­рийн хөлсний доод хэмжээ­гээр цалинжуулах нөх­цөлтэй байдаг бөгөөд  АНУ-ын хууль дүрэм, жур­мын дагуу цалингийн доод хэмжээгээр  цалинждаг ч орон байр болон хоол хүнсийг нь ажил олгогч байгууллага нь бүрэн даахаар гэрээ байгуулдаг байна.   Өөрөөр хэлбэл H-2A виз мэдүүлэхийн тулд  АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ. Өнгөрсөн онд л гэхэд АНУ H-2B  ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авч ажиллуулсан байна.  Монгол Улс өмнө нь АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд багтдаг байсан юм. Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр  Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир дээрх жагсаалтаас гаргаж, H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна. Харин иргэд нь байнгын зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлддэг Гайти, Белиз, Самоа зэрэг орнуудыг жагсаалтаас хасчээ. 2012 онд Гайтид газар хөдлөлт болсноос үүдэн өнгөрсөн жилүүдэд Гайтигаас илүү олон ажиллах хүч авдаг болсон юм. АНУ-ын Дотоод хэргийн яам гайтичуудад  өнгөрсөн хугацаанд  хангалттай санжүүжилт олгосон гэж үзэж байгаа ажээ. 

Гадаад харилцааны сай­дын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Мөнх-Оргил өнгөрсөн жилийн аравдугаар сард “Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Засгийн газраас Н-2А болон H-2B  ангилалтай визийг нэвтрүүлэхийг хүссэн. Энэ виз нь тодорхой мэргэжил шаарддаггүй ажилд урт хугацаатай гэрээгээр ажил­лах боломжтой. Монгол Улс энэ визийн хөтөл­бөрт хам­рагддаггүй орны жаг­саалтад байсан ч өнгөрсөн 2016 оны арван­хоёр­дугаар сард энэ жагсаал­таас гарсан. Цааш­даа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ч илүү анхааран ажиллах болно” хэмээж байсан юм.

Санал болгох

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна

13 цагийн өмнө
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав

1 өдрийн өмнө
Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа

2 өдрийн өмнө
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна

2 өдрийн өмнө