Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Цаашдаа зуух оруулахгүй байх талд анхаарч ажиллана

2018 оны 1 сарын 222018-01-22

0a956753-ca51-4f07-ba4c-3d685f51ed9a,4sqqlo7e4htniuasa0of9srr4m.jpg.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Айлчлалын үеэр  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ 500 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулах, оронсууцжуулахад зарцуулахаа мэдэгдсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Зуух тараах асуудалд ямар байр суурьт хүрсэн бэ?

Цаашдаа зуух оруулахгүй байх талд анхаарна. Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал. Тиймээс энэ асуудлыг судалж үзнэ.

Сайжруулсан түлш илчгүй, шаталт муутай байдаг. Сайжруулсан түлш хэр оновчтой шийдэл вэ?

Түүхий нүүрсийг ахуйн зориулалттай оруулах байх бодлого барьж байна. Ингэхийн тулд сайжруулсан түлшийг оруулна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх бүх компаниудад нэг стандарт тогтооно гэсэн бодлого барьж байна.

III, IV цахилгаан станцуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар яригдсан байсан. Утаагүй түлшний асуудал бизнес болж хувирахгүй гэдэг дээр итгэлтэй байж болно. Энэ асуудлыг төгс шийдэж байж хийнэ. МАН өмнөх гаргасан алдаагаа давтахгүй.

Татварын асуудалд бүлэг ямар байр суурьтай байна. АН ямар нэг арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэсэн.  

ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирнэ. Энэ үеэр татварын асуудлыг эргэж харна. АН-ын бүлэг гэлтгүй МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гэж яригдсан тухай яриа байсан. Тийм зүйл байхгүй, бид Засгийн газраа тогтвортой байлгахын төлөө ажиллана.  

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

6 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

10 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

10 цагийн өмнө