“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт зөвшөөрөлгүй япон эмч мэс засал хийсэн эсэхийг шалгаж байна

5
2018 оны 1 сарын 242018-01-24

b1c932d3-78d4-4b71-ba11-4cc9e805fb82,үлэмж.jpg.jpg

Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байна. Тодруулбал, тус эмнэлэгт гоо сайхны мэс засал хийдэг Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, худалдаж, хэрэглэсэн байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шангрила моллд байрлах тус эмнэлэгт Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, мэс засал хийдэг бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 23-ныг хүртэл гоо сайхны мэс ажилбар хийгээд буцсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Масаки Козуми нь ирэх дөрөвдүгээр сар дахин ирж, гоо сайхны мэс засал хийх юм байна.

“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт арьс гоо заслын чиглэлээр мэсийн болон мэсийн бус аргаар давхраа оёх, хамар өндөрлөх, хамрын үзүүр өргөх, хамрын унжууг засах, унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс засал хийдэг байна.

Түүнчлэн хөгшрөлтийн эсрэг болон өөр олон төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл зарж борлуулдаг аж.

Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэх асуудлаар тус эмнэлэгийн менежер н.Хатантуулаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эм, эмнэлэгийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн асуудлаар бид бичиг, баримтаа бүрдүүлэн НМХГ-т өгөхөөр ажиллаж байна. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа” гэсэн тайлбар хийлээ.

b0a4b2da-7e44-4b07-a33f-a06485075613,үлэмж1.jpg.jpg

d7abe349-27dd-47fe-84d4-d4a14c81690a,үлэмж 2.jpg.jpg

a63ea49a-20e2-4ccb-80ec-b585a23fb62f,үлэмж3.jpg.jpg

dab6ad15-6eb3-4fcb-a165-6ff5833acfd3,үлэмж4.jpg.jpg

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

1 өдрийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

2 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

2 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

2 өдрийн өмнө