Э. Сайнзаяа
Сэтгүүлч

"Улаанбаатарын өвлийн наадам 2018" ирэх сарын 3, 4-нд болно

1
2018 оны 1 сарын 242018-01-24

30d190b0-be78-4eaf-bab1-01f03f2280fc,27152878_1732492773438326_976396123_n_20180124105532.jpg.jpg

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

Урлагийн тоглолт
Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
Цанын сонирхогчийн тэмцээн
Тэшүүрийн үзүүлбэр
Снөүбоардын тэмцээн
Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
Нохой чарганы үйлчилгээ
Өвлийн дугуйны үйлчилгээ
Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
Параглайдингийн үзүүлбэр
олс таталтын тэмцээн
хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
 

Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох

Хот, нийтийн аж ахуйн 17 төрлийн ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав.

3 цагийн өмнө
Нээлттэй өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучиллаа

Өнгөрсөн ням гарагт /2023.06.04/ Хан-Уул дүүргээс төр хувийн хэвшлийн 180 гаруй байгууллагын хамтарсан “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт 10 мянга гаруй иргэн оролцож, 235 иргэнийг ажлын байранд зуучилжээ.

8 цагийн өмнө
“Гүнээсээ хайрлая” аян Улаанбаатар марафонд хоёр дахь жилдээ оролцоно

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах  "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаа, ШУТИС-ын ГУУС-ын Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж, хоёр дахь жилдээ Улаанбаатар олон улсын марафонд оролцох гэж байна

4 өдрийн өмнө
ФОТО: Ах, эгч нартаа баярлалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулахаар цагдаагийн алба хаагчид болон сайн дурын 100 гаруй ажилтнаас бүрдсэн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна

4 өдрийн өмнө