"БУМЕРАНГ"-ийн зургаан СУРГАМЖ

32
1 жилийн өмнө

Амьдрал бумерангтай адил. Таны хийсэн үйл бүхэн хэзээ нэгэн цагт эргэн ирж, та юу  бүтээнэ, түүнийг эргүүлэн өгдөг бичигдээгүй хуультай.

Үйлийн үрийг бумерангтай зүйрлэн нэрлэсэн "Бумеранг" антологи киноны нээлт нэгдүгээр сарын 26-н буюу маргааш "Хүннү Молл"-д 17:30 цагт болох гэж байна.

ҮЙЛИЙН ҮР сэдвээр сугалсан жанрынхаа дагуу зургаан найруулагч богино хэмжээний кино зургаан кино бүтээж нэг хавтсанд нэгтгэсэн билээ. Тухайлбал,

  • ЭЦЭГ /Ч.Батбаяр-монодрам/
  • ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
  • ҮР /Ч.Ганзориг-романс/
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-бараан инээдэм/
  • ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
  • КАРМА /Б.Чингүүн-триллер/  

 “БУМЕРАНГ” ҮЗЭХ 6 ШАЛТГААН

  1. Аливаа үйл хийхээсээ өмнө түүний дараа гарах үр дагаврыг заавал боддог болно
  2. Үйлийн үр гэж юу болохыг зургаан өнцгөөс харна
  3. Та кино үзээд инээнэ, уйлна, айна, баярлана бас нэгийг бодно
  4. Та өөрийгөө бас өрөөл нэгнийг олж харна
  5. Зургаан найруулагчийн зургаан шийдлийг нэг киноноос
  6. Бусдыг илүү их хайрлаж, хүндэлж, ойлгодог болно

“БУМЕРАНГ”-ААС АВАХ 6 СУРГАМЖ

  1. Үйлийн үр бол амьдралын хууль. Сайн муу, жижиг, том үйл болгон үр дагавартай 
  2. Өөрийн сайн сайхны төлөө бусдыг золиослосноор аз жаргал авчрахгүй 
  3. Хайртай хүндээ итгэ 
  4. Нууц гэж байдаггүй. Хэзээд ил болно 
  5. Амьддаа бие биеэ хайрла 
  6. Шуналгүй амьдрал зовлонгүй

ҮЙЛИЙН ҮРИЙН ТАЛААРХ 6 ИШЛЭЛ, ЗҮЙР ҮГ

  1. Өшөө авалт өөрөө үйлийн үр
  2. Хайр бол зайлшгүй үйлийн үр
  3. Юу тарина, тэр ургана
  4. Хүмүүс ирээдүй рүүгээ хэт их яаран өнөөдрийн аз жаргалаа умартдаг
  5. Хайр бол бүхний хариулт
  6. Улс байвч эзэн үгүй, өв байвч залгамжлагч үгүй

 

БУМЕРАНГИЙГ ХААНААС Ч ШИДСЭН ТЭНДЭЭ БУЦАЖ ИРНЭ...

2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

1 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө