ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

Гараа өргө!

2018 оны 1 сарын 262018-01-26

3e4e56db-bd88-45c0-9236-59599514fcf4,гараа өргө nissan leaf.JPG.jpg

- Бид 2020 он гэхэд автомашин жолоодох зуршлаасаа огт татгалзах юм биш биз?  -

Автомат жолоодлоготой КамАЗ-д хэдэн видео камер байдаг билээ? Хоёр билүү? Саяхныг болтол би ОХУ-ын цэргийн технологи өндөр түвшинд хөгжсөн учир хоёр камер байхад хангалттай гэдэгт итгэж явлаа. Гэтэл Nissan Leaf-т орчныг бүхэлд нь харуулж, явган зорчигч, мотоцикл, автомашин гэх зэрэг урд тохиох аюулыг ялгаж таних бүхэл бүтэн 12 камер суурилуулсан байна шүү дээ! Гэхдээ цаашид яах вэ? Өнөөгийн байдлаар автомат жолоодлогын системд нарийн тохиргоо нэмж хийх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, цаг агаар муу (нэн ялангуяа манан, цастай) үед машиныг итгэлтэй явуулах “ ур чадвар” суулгана.

2018 он гэхэд Nissan-ийн цуврал загварууд эгнээ байраа бие даан сольдог болж 2020 онд бүрэн автомат жолоодлого руу шилжих юм. Nissan-д автомат жолоодлогын алгоритмыг бүтээхээр техникийн хэлтэсүүд цаг наргүй ажиллаж байна. Тус компани NASAаас хүртэл мэргэжилтнүүдийг нь өөртөө урвуулж чаджээ. Инженерүүдийн гол зорилго нь автомашины дэд бүтцийг таньж бусад автомашинтай харилцан ажиллахаас гадна явган зорчигчид тохируулж хөдөлгөөнд оролцоход оршино. Үүнээс гадна автомат жолоодлого нь жолоочийн үйлдлийг хянадаг болно. Хөдөлгөөн дунд жолооч зүүрмэглэх эсвэл гэрлэн дохион дээр зогсож байхад гэнэт машинаасаа буугаад явчихвал яах вэ? Эдгээр асуултын шийдлийг олохын тулд стресст нэрвэгдэх үед хүний гаргах зан араншин, сэтгэл санааны байдлыг хүртэл нэг бүрчлэн судалж байгаа аж.

Би Nissan-ийн техникийн төвийн инженерүүдээс “Явган зорчигч, машин хоёрыг хооронд нь ойлголцуулж болох уу?” гэж асуулаа. Угаасаа ихэнх жолооч нар явган зорчигч эсвэл машиныг урдуураа гаргахдаа харцаараа ойлголцоод явуулдаг шүү дээ. Тэгсэн япончууд “Бололгүй яах вэ” гээд толгой дохиж байна шүү. Эхний ээлжинд явган зорчигчдод зориулан “Та түрүүлж гарна уу” эсвэл “Зогс” гэсэн үгс хөврөх симпор маягийн тусгай дэлгэцийг машин дээр суурилуулах аж. Хожим нь автомашинууд хүнийг “ойлгодог” болно гэлээ. “Яаж тэр вэ? Хүн бүрийн арьсан дор ялтас суулгах гээгүй биз?” Миний асуултанд япончууд инээмсэглээд л өнгөрсөн. Энэ бүхэн одоогоор нууцын зэрэглэлтэй know how гэдгийг ойлгуулж байгаа нь тэр аж. 

eeb4e353-708d-40ca-9cde-985e918e6016,nissan leaf гараа өргө 2.JPG.jpg

Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө