Хийлч Ц.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болжээ

2.3 зуу
9
2 жилийн өмнө

ebc68e37-284c-42ed-a633-64216ddf9660,Дэлгэрцэцэг элч замын хөдөлгөөн time.mn.JPG.jpg

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал”  үндэсний зөвлөгөөн боллоо. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарыг бууруулахад онцгой анхаарах жил болгохоо мэдэгдсэн. Тус зөвлөгөөний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр, 11 байгууллагыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан хамтран ажиллахаар батламжийг гардуулжээ. 

Дашрамд дурьдахад хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч"-ээр шалгарсан байна. Энэ үеэр Ч.Дэлгэрцэцэг ''Миний хувьд тусгай элчээр томилогдсонд маш их хүндэтгэлтэй хандаж байна. Хүн эрүүл, урт удаан насалья гэвэл нэн тэргүүнд аюулгүй байдлыг өөртөө хэвшүүлэх ёстой, тэр бүхний эерэг дуу хоолой болж хамтран ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байна. Хүнээ гэсэн сэтгэл, хүндээ төвлөрсөн арга хэмжээ болгонд зүрх сэтгэлээ дайчлан оролцох болно'' гэв.

Санал болгох

Хүүгийнх нь хэлсэн үг тарган эрийн амьдралыг өөрчилжээ

Тэрээр сүүлийн 12 сарын турш 500 гаруй цагийн турш орон нутгийн фитнест эрчимтэй хичээллэж, 62 кг жин хасч чаджээ.

2 жилийн өмнө
Хийлч Ц.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр шалгаруулжээ.

2 жилийн өмнө
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна

Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улс орныхоо төлөө зарцуулна гэж өөрийн “Facebook” дэх хуудсандаа бичжээ.

2 жилийн өмнө