Хүйтэн сэрүүний улирал эхэлж, Улаанбаатарыг утаа бүрхээд эхэлмэгц УИХ Засгийн газрын гишүүдийн гадаад томилолтын тоо эрс өсдөг “гайхалтай” үзэгдэл жил бүр давтагддаг. /2017 оны мэдээллийг унших бол ЭНД дарна уу/
Тодруулбал, арванхоёрдугаар сар гарч хүйтний эрч чангармагц УИХ-ын гишүүд 10, 10-аараа дулаан орнууд руу томилолт өвөөртлөөд алга болдгийг УИХ-ын ирцийн мэдээнээс харж болно. Сүүлийн хоёр сард буюу 60 хоногийн хугацаанд УИХ-ын 33 гишүүн гадаадад томилолтоор ажиллажээ.
УИХ-ын гишүүдийн ирцэд ГАДААД ТОМИЛОЛТ бичүүлсэн байдлыг авч үзвэл:
Нэгдүгээр сарын 26-ны өдөр
Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар, С.Чинзориг нарын 4 гишүүн
Нэгдүгээр сарын 19-ний өдөр
Ё.Баатарбилэг, Б.Батзориг, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Г.Солтан, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Ч.Улаан, Б.Ундармаа, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын 13 гишүүн
Нэгдүгээр сарын 12-ны өдөр
Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар нарын 2 гишүүн
12 сарын 28-ны өдөр
Л.Мөнхбаатар
12 сарын 22-ны өдөр
Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, О.Содбилэг нарын 3 гишүүн
12 сарын 15-ны өдөр
Б.Батзориг, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Ганболд, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Д.Мурат, З.Нарантуяа, Л.Энхболд нарын 10 гишүүн
12 сарын 7-ны өдөр
Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Энхболд, Н.Оюундарь нарын 11 гишүүн тус тус томилолттой байжээ.