Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

2 жилийн өмнө

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.   

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлож чадах юм.

“Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг, дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татвар төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Санал болгох

1 жилийн өмнө
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

2 жилийн өмнө
Трампын санаачилсан Цагаачлалын тухай шинэ хууль ямар ач холбогдолтой вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаачлалын тухай шинэ хуулиа ирэх долоо хоногт танилцуулахаар болжээ.

2 жилийн өмнө
Энэ сарын 22-нд газрын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогмоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.

2 жилийн өмнө