Гудамжны бүжгийн “UB Squad” УСК энэ сарын 9-нд нээгдэнэ

93
2
1 жилийн өмнө

Өнгөрсөн намраас хойш өндөр хүлээлт үүсгээд байсан бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” уран сайхны кино хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх боллоо. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Тэдэнд өршөөл гэж үгүй. Уйгагүй хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэж буй нэгэн охин энэхүү ертөнцөд хэрхэн тэмцэлдэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ. “Хөх туг” энтертаймент, “Suuri Producing”, “Public Artist” хамтран бүтээж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн найруулсан энэхүү киноны гол дүрийг “Авьяаслаг монголчууд” шоунд гялалзаж, олон нийтийн хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар бүтээж, Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр (Чапи), “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, “Бөртэ чонын үрс”, “Улаан туг” хамтлагийнхан тоглосон байна. Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах энэхүү кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. “UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд орчин үеийн хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэж буй “Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэд долоо хоног бүр тодрох юм.





Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

1 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө