Ванчигийн Ганзориг
Эдийн засагч

Контент хаан – Хаан контент!

2018 оны 2 сарын 52018-02-05

5d4394aa-0972-4b83-ad0e-a85c7b9d9bd9,content.jpg.jpg
Хүмүүсийн завгүй ажил, амьдралын хэмнэл, асар их мэдээллийн үер дунд ном уншигдахаа больж, кино ч бараг үзэхээ больж байна гэдэг судалгаа олон газрууд хийсэн байдаг. Харин ном, киногоор дамжин уншигч, үзэгчдэд өгдөг мэдээлэл, мэдлэгийг сошиал медиа одууд буюу олон дагагч, нөлөөтэй хувь хүмүүсээр дамжин өгөх нь хамаагүй үр дүнтэй болохыг Хятадын технологийн компаниуд анзаарч тухайлсан аппууд хийгээд эхэлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд худалдагдсан, захиалгаар бичдэг гэж ярьдгаас үүдэлтэйгээр хэн нэг хувь хүний хийж буй мэдэгдэл, пост, жиргээ зарим тохиолдолд хамаагүй илүү нөлөөтэй болоод эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө хүндэлдэг, биширдэг хүний бараг юу ч ярьж бичиж буйг үг дуугүй хүлээн зөвшөөрч, хийж байгаа нүгэл нь хүртэл буян мэт харагддаг аж. People trust the personal brand!

Үнэүй контент түгээх замаар хэрэглэгчийн бааз сууриа өргөтгөх шат дуусч, ихэнх интернэт дээр суурилсан компаниудын хувьд чанартай хэрэглэгчээ тордох, чанартай контент үүсгэх дараагийн шатны ажил руугаа бараг бүгд зэрэг орж байна. Учир нь олдохгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй, баталгаагүй асар их мэдээллийн үерт автагдаж, мэдлэгийн зуданд нэрвэгдсэн нь ганц Монгол биш ажээ.

Ялангуяа Хятадын Байду, Тенсент, Алибаба зэрэг технологийн гигантууд харилцагчдын тооны өсөлтийн хурд, хувь буурахын хирээр дээр дурдсан сошиал одуудыг ашиглан орлогоо өсгөх, нэгж хэрэглэгчээс олох өгөөжөө нэмэгдүүлэх стратеги руу оржээ. Хүмүүст контент худалдан авах мөнгө байгаа хэдий ч уг контентоо гүйцэд уншиж, сонсож, үзэх цаггүй болсон нь асуудал үүсгэж байна. Иймээс жишээ нь мэдлэг дээр суурилсан эрүүл, хэрэгтэй, чухал контент байвал Хятадын интернэт хэрэглэгчдийн 75 хувь нь худалдаж авахад бэлэн байна, 52 хувь нь сайн контент үйлдвэрлэгч нар үнэлэгдэж бүтээл нь зарагдах ёстой гэж guokr.com хэмээх Хятадын сайтын судалгаанд хариулжээ.

Олны танил хүмүүс, хүмүүсийн сонирхдог, хүндэлдэг хүмүүс дээрх системээр аль хэдийн мөнгө олоод эхэлсэн төдийгүй, эдгээр үйл ажиллагааг цогцоор нь шийдсэн шийдлүүд аль хэдийн бий болсон. Жишээ нь Reddit’s -ийн “Хүссэн асуултаа асуу” гэдэг форматаар Хятадууд Fenda дэд бүтцээ аль хэдийн үүсгээд амжилттай ажиллаж байна. Хятадын тэргүүн баян хүн болох Wanda группийн өв залгамжлагчийн цорын ганц хүү нь Fenda-р ярилцлаганд орж нийт 32 асуултанд хариулаад л 32000 ам.доллар авсан байх жишээний. Ухаан нь нэг интернэт хэрэглэгч энэ залуугаас “Таны найз охин хүсээгүй жирэмсэлсэн бол та яах вэ?” гэдэг хувийн чанартай асуулт асууж хариулт авахын тулд л 430 доллар гар татахгүй төлсөн байх жишээтэй. Энэхүү ярилцлаганд орсныхоо дараа залуухан өв залгамжлагч маань өөрөө энэ бизнест хөрөнгө оруулсан түүхтэй. Одоо энэхүү дэд бүтцээ илүү мэдлэг түгээх хэрэгсэл болгох ашиглах амбицтай бөгөөд ийм эрэлт ч Хятадад хангалттай байгаа бололтой. Гэтэл жишээ нь The Economist сэтгүүлийн 1 дугаарыг ердөө 1.6 еврогоор, Newsweek сэтгүүлийн нэг дугаарыг ердөө 1 паундаар захиалан уншиж байна шүү дээ бид нар өнөөдөр.

Товчхондоо хүмүүс зөвхөн мэдээлэл, мэдлэг олж авах бус тэр олон мэдлэг, мэдээлэл дунд өөрийн гэсэн өнцөгтэй, бусдаас ялгарах үзэл бодолтой, өөрийн болгож өмчилсөн сэдэвтэй, өөрийн гэсэн хувийн сошиал брэндийг үүсгэх эготой байдаг бололтой. Сонин, сайтаас мэдээлэл авах нэг хэрэг. Харин уг мэдээллийг хэрхэн ойлгож, өөрийн болгох нь бас нэг хэрэг гэнэ ээ. Чанартай контентийн үнэ удахгүй дийлдэхээ байх нь дээ.

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

5 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө