Гурван ээлжээр хичээллэж 20:15 цагт тардаг 20 сургууль байна

36
1 жилийн өмнө

9fd91d38-1af6-4cae-8a4f-e8fa15ebbb88,MG_9164-750x400.jpg.jpg

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 241 сургууль бий. Эдгээрээс 20 сургууль нь 3 ээлжээр хичээллэж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн хичээл оройн 20.15 цагт тардаг. Орой тарсан хүүхдүүд харанхуй гудамжаар гэрлүүгээ алхдаг.

Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 815 сурагч гэмт хэргийн хохирогч болсон тоо байна. Харин энэ он гарснаас хойш 1 сарын хугацаанд 77 сурагч гэмт хэрэгт өртжээ. Өмнөх оны мөн үед 48 сурагч хохирч байсан бол энэ тоо 29-өөр нэмэгдсэн. Энэ зөвхөн сурагчид хохирсон тоо. Өөрөөр хэлбэл эрсдэл жил ирэх тусам нэмэгдсээр байна гэсэн үг. Гэтэл 11хэн настай охин эрсдэл дундуур алхсаар гэртээ харьж байна.

Дурын сургуульд ороход, тухайлбал 44 дүгээр сургууль дээр гэхэд эрсдэлтэй нөхцөлд гэр рүүгээ явдаг 100 орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдүүд дунд гэр нь хол, зам нь харанхуй учир эцэг эхийнхээ ажлыг тарах хүртэл сургууль дээрээ хүлээдэг охид ч байв. 

Иймээс нийслэлийн Цагдаагийн газраас 3 ээлжээр хичээллэдэг 20 сургуулийн хүүхдүүдийг автобусаар хүргэх Хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн компаниудтай хамтарч нэгдсэн автобус хэд хэдэн чиглэлд хүүхдүүдийг хүргэж өгнө. Ингэснээр эрсдэл тодорхой хэмжээнд буурна гэж найдаж байна.

Нэгдсэн арга хэмжээ 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ямар нэг төлбөргүйгээр компаниуд туслаж байна. Хэрэв арга хэмжээ амжилттай болж хүүхдүүдийг автобусаар хүргэх ажил үргэлжилбэл тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг шийдвэрлэх нь Засгийн газрын үүрэг болоод байна.

Санал болгох

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

14 цагийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

2 өдрийн өмнө
"Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Дэлхийн комиссоос батлан гаргасан "Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2 өдрийн өмнө
Монгол судлалын нэрт эрдэмтэн Кристофер Этвуд МУИС-ийн хүндэт доктор боллоо

Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд өнөөдөр МУИС-ийн Хүндэт доктор боллоо.

2 өдрийн өмнө