“Михаэль Коолхаас” орчин үеийн драмын жүжиг тоглогдоно

32
1 жилийн өмнө

f00303e8-f5a4-4357-908b-361a0d5dd121,rornu.JPG.jpg
Монгол Улсын СУИС-ийн Театрын урлагийн сургууль, БНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай 2012 оноос эхлэн хамтарсан төсөл хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ удаагийн “Михаэль Коолхаас” төслийг “Урбан номадс” байгууллагын төлөөлөгч, найруулагч  Коринна Бетгегийн санаачлагаар хамтран зохион байгуулж байна. 

Төслийн хүрээнд хоёр сургуулийн жүжигчин, найруулагч, зохиолч, тайзны зураач, хөгжимчин мэргэжлийн ангийн оюутнууд Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “Михаэль Коолхаас” туужаар орчин үеийн драмын жүжиг найруулан тавилаа.

Энэ зохиолд төрийн эрх мэдэл, сүр хүч, ёс суртахуунызөрчил, шударга ёсны шалтаг шалтгааныг эрэлхийлж буй  жүжгийн гол баатар Михаэль Коолхаас, түүний шудрага ёсны төлөөх тэмцлийг үзүүлжээ.

“Михаэль Коолхаас” төслийг Германы эрдмийн солилцооны байгуулага(DAAD)ивээн тэтгэгчээр ажиллаж байна. 

“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт 2018 оны энэ сарын 10-ны 17.00 цагт СУИС-ийн РТМУС-ийн “Дебют”театрт болно.

Жүжиг 2018 оны энэ сарын 9-ны өдрийн 19.00 цаг, 10-ны өдрийн 17.00 цаг, 11-ны  өдрийн 17.00 цагаас “Дебют”театрт тоглогдох юм.

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

1 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө