М. Батхишиг
Сэтгүүлч

Нийт цагаачдын 63.7 хувийг хятад иргэд эзэлж байна

2
2018 оны 2 сарын 62018-02-06

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад цагаачлах эрх олгох тухай эрх зүйн зохицуулалтыг хэлэлцээ. Цагаачлалын хуулид нэмэлт өөрчлөлт оруулахдаа жилд олгох цагаачлалын зөвшөөрлийг 100-аас хэтрүүлэхгүй байх, мөн гэр бүлээрээ цагаачилж байгаа тохиолдолд насанд хүрээгүй хүүхдэд цагаачлалын эрх олгохгүй байх заалтуудыг тус тус оруулсан байна. 

Монгол Улсын нийт хүн амын тоотой харицуулан авч үзвэл 15000 хүнд цагаачлалын эрх олгох боломжтой юм байна. Харин өнөөдрийн байдлаар 1957 гадны иргэн Монголд цагаачилж аж төрж байгаа юм. Эдгээрийн дотор БНХАУ-ын иргэд 63.7 хувийг нь эзэлдэг бол ОХУ-ын иргэд 32.7 хувь, БНСУ-аас 32 иргэн сайн дурын байгууллагаар дамжуулан Монгол Улсад хүмүүнлэгийн ажил хийх хүрээнд цагаачилжээ.  Харин үлдсэн дөрөв хүрэхгүй хувийг бусад улс орны иргэд эзэлж байна.

Цагаачлалын тухай хуулиар жилд 50 –аас илүүгүй хүнд цагаачлах эрх олгодог байсан бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ тоог 100 болгож, мөн гэр бүлээрээ цагаачилж буй иргэдэд зөвхөн насанд хүрсэн хүмүүст нь цагаачлалын визийг олгодог байхаар зохицуулалт орж иржээ. 

Ер нь Монгол Улсад цагаачилж буй иргэдийн дотор гэр бүлээрээ цагаачилж байгаа тохиодолд маш бага юм байна. Мөн Монгол Улс давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөг учраас тухайн цагаачилж байага иргэд нь өөрсдийн эх орондоо давхар харьяалалтай байдаг учраас тодорхой зохицуулалтуудыг нэмж оруулсан байна. Нөгөөтэйгүүр, Монголд цагаачлан амьдарч байгаа иргэд үр хүүхэдтэй болсон тохиодолд тухайн шинэ төрсөн хүүхдэд мөн цагаачлалын эрх олгодог, харин иргэншил олгодоггүй юм байна. 

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

3 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

5 цагийн өмнө