УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү ажилдаа ирдэггүй талаар сэтгүүлч асуухад бүлгийн дарга дараах хариултыг өгөв.
УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү ажилдаа ирдэггүй талаар сэтгүүлч асуухад бүлгийн дарга дараах хариултыг өгөв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.26) цахим хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлаар үргэлжлэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Т.Аубакир нар нэр бүхий гишүүдийн санаачилсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.26) өргөн мэдүүлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт зарлаад буй. Тэрбээр суултаа өлсгөлөн болгон тэмцлийн хурц хэлбэр рүү шилжихээ мэдэгдсэн. Тэгвэл С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.