ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

ЯВГАН ЦАЙЗ

2018 оны 2 сарын 72018-02-07

688fbc9d-bb27-4930-b0fb-b7dd0b173b90,maxresdefault.jpg.jpg

1907 он. Орчлонг донсолгох Benz-ийн зохион бүтээгчдийн нэг болох толгой, ухаан нь торго дурдан шиг Вильгэльм Мэйбах инженер ДиЭмЖи (DMG) компаний шинэ өв залгамжлагч Паул Даймлертай хэл амаа олж чадаагүйгээс болж бөөн хэрүүл, уруул үүсгэн тансаг чамин хаалгыг нь хэмх өшиглөөд гарчээ.

Энэ явдал автo ертөнцийн дөрвөн дугуйтай эзэн хааны орд харш Maybachийн эхлэлийг тавьсан юм. Ингэхдээ ноён Мэйбах ухаалаг, сэргэлэн хүү Карлын хамт компаниа байгуулжээ. Тэрбээр нисэх онгоцны хөдөлгүүр зохион бүтээж удалгүй түүний хөдөлгүүртэй, задгай дээвэртэй, жижиг царцаа ногоонууд Германы тэнгэрт гялалзаж эхэлсэн юм. Дэлхийн нэгдүгээр дайн...

Ааг нь омгондоо багтахгүй Германчууд Австри, Унгар, цаашлаад Европыг уландаа гишгэх энэ үед нисэх онгоцны хөдөлгүүр эрэлт хэрэгцээгээрээ ус, агаар, талхны дараа орох нь тэр. Үүнийг дагаад мэдээж Мэйбахын үйлдвэрлэл цэцэглэхийн зуур Англи, Францын ядруухан нисэх онгоцнууд тэнгэрээс түлхэгдэж байв. Гэтэл нэг л өглөө сэрэхэд дайн дуусч, навсайтлаа ялагдчихаад, сэгсийтлээ гэртээ ирсэн Германчууд мөрөөрөө амьдрах хэрэгтэй болов. Мэйбахд ч мөн ялгаагүй тэнгэрээс буухаас өөр зам үлдсэнгүй. Ингээд хүү Карлын хамт нийтийн тээвэр, түргэн тусламж, гал түймрийн нөхцөлд ашиглах хүнд машины хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн юм. Зүрх бүтээж чаддаг хүнд дайсан нь хүртэл хайртай байдаг байжээ.

Энэ ч үүднээс сөнөх шахсан Герман инженер Мэйбахтай Голландын автомашины үйлдвэр даруй 1000 хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Мэйбах ч тэр ажилдаа асаасан танк шиг л орлоо. Гээд явж байтал дампуурч хөдөлгүүр үйлдвэрлэл нь бүр мөсөн газрын хөрснөөс арчигдчихав. Гэхдээ Мэйбах ялагдал бүхнээсээ ялалтад хүрч чаддаг зоримог дайчин хүн байлаа. Иймдээ ч бүрэн хэмжээний автомашин, тэр дундаа арааны шүлс асгаж, алганы хөлс чийхармаар автомашин үйлдвэрлэхийг тэр зорьсон юм.

Галзуурсан юм шиг өдөр шөнөгүй ажиллах болсон эцэг хүү хоёр эцсийн дүнд хүссэндээ хүрч 1921-1940 оны хооронд чамин тансаг нь дэндсэн цөм тэнгэрт тулсан үнэтэй, орд харш, ордон танхим шиг алт мөнгө, үнэт эдлэл, арьс, торгоор бүтсэн автомашиныг чамгүй олноор үйлдвэрлэх болсон юм. Ийнхүү гүн хүндэтгэлт Вильгэлм Мэйбах алтаар эмжиж, мөнгөөр бүрсэн бүтээл дээрээ “Maybach” гэдэг овог нэрээ сийлж орчлонд хосгүй одод шиг гялалзах автомашинаараа эрхэмсэг, бас ихэмсэг давхаргыг гэрэлтүүлж эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

6 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө