Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацанд тоглоно

30
1 жилийн өмнө

8969ffaa-3513-41b1-8f48-1405d3cb9331,DSC_0207-768x514.jpg.jpg
Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, Манба Дацан хийдийн лам хуврагууд хурал ном уншин ард иргэдээ даатгадаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 18 дахь жилдээ болно. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаа­чил­гаар зохион байгуулах болсон уг үйл ажиллагааг сүсэг­тэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр орол­цо­хоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэг­дэн дуу хуураа хүргэсээр байна.

Манба Дацан хий­дийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацаг­дорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж 18 жилийн тэртээ “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуу­рын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бур­хан­даа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү уламж­лал болон тогтсон юм. Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуваргууд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурж, Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, ард олныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг билээ. Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хүндэтгэл ёслолын үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Бурханы оронд 100 мянган хөгжмийн аялгуу эгшиглэж байдагтай адил Морин хуурын чуулгын хөгжимчид бол бурхадын орон хийдэд бодитойгоор тэрхүү аялгууг татаж байгаа хөгжмийн аялгуугаар ном номлогчид юм шүү” гэв.

Сүсэгтэн олон та бүхнийг Манла бурханд дуун өргөл өргөдөг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, өөрийгөө болон гэр бүл, түмэн олноо өвчин зовлонгүй байхын тухайд даатган, Морин хуурын аялгуут эгшигэээр сонороо мялаахыг урин залж байна.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

1 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө