Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ

2018 оны 2 сарын 202018-02-20

a10b5149-4cde-4098-9cbd-713909ec28d3,7b9222636648d455a27ff471dc7c80bd1ed32f7f.jpg.jpg

Сар шинийн баярын өдрүүдээр Онцгой байдлын алба тав хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд 66 дуудлагын дагуу ажиллаж, зургаан хүний амь насыг авран хамгаалжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүүхэд угаалгын машинд гацсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар хоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 63 настай иргэнийг мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар хоёрдугаар сарын 13-ны өдөр гурван зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хоёрдугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор“ гэдэг газар хоёрдугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, үүрэг гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.

Санал болгох

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна

14 цагийн өмнө
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав

1 өдрийн өмнө
Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа

2 өдрийн өмнө
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна

2 өдрийн өмнө