“Ахлах тогоочийн заавраар”: Гар аргаар бэлтгэсэн зайдас

1.2 зуу
2 жилийн өмнө

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт:
Улаан баг: Г.Тэнгис, “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва
Хөх баг: Г.Мөнгөндолгио, Урлаг судлаач Б.Наранзун нар оролцлоо. 

Өмнөх дугаарууд болон хоолны жоруудыг энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр: 
“Гар аргаар бэлтгэсэн зайдас, төмсний нухаш, болон дарсан жигнэсэн байцаатай”

b7010cac-8916-4426-95b3-8cd58797c154,zaidas 14deh dugaar-edited.jpg.jpg

Орц:
Гахайн мах хааны цул 2000 гр
Гахайн сүвээний мах 2000 гр
Гахайн өөх 1000 гр
Хатаасан ганга 120 гр
Хатаасан сежи (sage) 120 гр
Coriander 40 гр
Цагаан гаа нунтаг 30 гр
Задь нунтаг 20 гр
Цагаан ювор 40 гр
Давс 5 гр
Талхны хатаам 250 гр
Мөс 200 гр
Сармис 30 гр
Нунтаг сармис 20 гр
Өлөн хонины эсвэл гахайн мах 6 гр
Амтат төмс 800 гр
Төмс 800 гр
Цөцгийн тос 200 гр
Сүү 400 гр
Хар пвор 5 гр
Ногоон сонгино 2 багц
Гич 40 гр
Гурил 80 гр
Хүрэн байцаа 2 уут
Элсэн чихэр 30 гр
Улаан дарс 100 гр
Улаан дарсны цуу 30 гр


Хоол хийх арга:
Гахайн хааны цул болон гахайн өөхийг машиндахад бэлэн болгож жижиглэн хэрчинэ. Орцын дагуу амтлагчуудыг нэмж холиод машиндана. Шанз бэлэн болмогц бага зэрэг мөстэй ус нэмнэ. Бэлэн болсон шанзыг өлөн рүү хий оруулахгүй шахна. Сонгосон төмсийг угааж цэвэрлээд жижиглэн хэрчээд буцламгай усанд чанана. Бэлэн болмогц нухаад сүү, цөцгийн тос, давс, хар пвор нэмж амтыг тохируулна. Хүрэн байцааг нарийн савх хэрчинэ. Ягаан сонгиныг нарийн савх хэрчээд халаасан тосонд хуурч байцаа нэмж жигнэнэ. Жигнэх үед улаан дарсны цуу, улаан дарс нэмж зөөлөртөл жигнэж болгоно.

Нэвтрүүлгийг үзэх:

Санал болгох

Ахлах тогоочийн заавраар: Нарийн боов

Саванд ус, цөцгийн тос, давс хийж буцалгана. Савтай шингэнийг галаас түр холдуулж, гурил нэмж нэгэн жигд бие бүтэцтэй болтол нь модон хутгуураар хурдан хүчтэй хутгана.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Г.Оюунцэцэг VS Э.Сэлэнгэ

Гурилыг шигшиж бэлдэнэ. Орц найрлагын дагуу уусмал бэлтгээд шигшсэн гурилаар зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа дулаан газар болон босголтын шүүгээнд амрааж хөөлгөнө.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Шарсан төмстэй, бүрж шарсан загас

Сонгож авсан загасанд анхны боловсруулалт хийж цул мах гаргаж авна.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Цацагт хяруулын махан ороомог

Цацагт хяруулын маханд анхны боловсруулалт хийнэ. Шулж авсан цээжны махны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна.

1 жилийн өмнө