Морин хуурын чуулга өнөөдөр Манба Дацан хийдэд тоглоно

61
1 жилийн өмнө

7cf859a7-0c13-43a4-a67d-2a8fa7d533b1,manba-datsan20161111_0100.jpg.jpg
Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн Хаврын тэргүүн сарын Шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглодог уламжлалтай.

Шашин урлагийн энэхүү арга хэмжээ 18 дахь жилдээ өнөөдөр 12.00 цагт болно.

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж 18 жилийн тэртээ “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү уламжлал болон тогтсон юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуваргууд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурж, Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, ард олныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг билээ.

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

1 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө