Samsung S9, S9+ загвараа танилцууллаа

3.3 зуу
2 жилийн өмнө

80cbd741-cc52-4126-bc71-a7f37c264da4,samsung-galaxy-s9.jpg.jpg

Samsung компани өчигдөр /2018.02.25/ энэ оны шинэ загвар S9, S9+ загвараа танилцууллаа. Энэ удаагийн загвар нь S8 болон Note 8 загварууд дээр тулгуурласан, ижил төстэй хэдий ч ухаалаг гар утасны камерын чадварыг өөр түвшинд аваачсан гэдгийг тодотгож байгаа юм.

Камер

S9, S9+ загварууд ерөнхийдөө Note8-тай ижил камертай. Харин гол давуу тал нь аль аль нь f/1.5, f/2.4 өрцөөр өргөн өнцгийн зураг дарах боломжтой болжээ. Мөн 960 fps хурдаар “super slow motion” горимоор видео бичих, гэрэлгүй орчинд зураг дарах “super low light” горим зэргээр камерийн чадлыг нэлээд өсгөж мэргэжлийн түвшинд чанартай гэрэл зураг дарах боломжтой болжээ.

AR эможи

iPhone-X загвар аниможиг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд барьсан бэлэг байсан бол Samsung S9 болон S9+ загварууд үүнтэй өрсөлдөх AR эможиг өөртөө агуулжээ. Энэ нь хэрэглэгчийн нүүр царайг эможид хувиргах, тухайн үеийн царайны хувирал болон хөдөлгөөнийг дууриалгах боломжтой болсон байна.

114f97dd-d811-4f74-90c7-6c7a602e4d17,AR эможи.JPG.jpg

“Google translate”-д суурилсан орчуулах апп

S9, S9+ загварууд камерийн тусламжтайгаар орчуулга хийх боломжтой болжээ. Та гадаадын аль ч улсад аялж байсан гудамжны тэмдэг тэмдэглэгээ болон хоолны цэс, аливаа үгийг утасны камераа ашиглан орчуулах боломжтой болжээ. Энэ нь мэдээж интернетэд холбогдсон байхыг шаардана.

Өндөр нягтралтай дэлгэц

Самсунг компани байнгын өрсөлдөгч Apple-ын загвараас илүү зүйл хийхээ энэ удаад ч мартсангүй. Энэ удаагийн загварууд дэлгэцийн нягтралаас iPhoneX загвараас харьцангуй илүү болсон хэмээн зарлалаа. S9 загвар 1440х2960 пиксел буюу 1 инч зайнд 529 пиксел, S9+ загвар 1 инч зайд 570 пиксел нягтаршилтай юм.


 

Санал болгох

Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах, малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

4 сарын өмнө
Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

4 сарын өмнө