Ц. Анхзул
Сэтгүүлч

Сүлжээний луйварт 20 мянган иргэн өртөж, 45 тэрбум төгрөгөөр хохирчээ

2018 оны 2 сарын 282018-02-28

Эдийн засгийн хөгжил сул, иргэдийн амьжиргааны түвшин буурай орнуудад сүлжээний бизнес цэцэглэдэг. Манай улсад энэ төрлийн луйврын улмаас 20 мянга гаруй иргэн 45 тэрбум төгрөгөөр хохирсон байна.

Бараа бүтээгдэхүүн зарах болон бэлэн мөнгө нийлүүлэн доороо гишүүн элсүүлэх пирамид загвартай сүлжээний 26 төрөл цагдаагийн байгууллагын хяналтад байдаг. Эдгээрээс дөрвөн сүлжээний үйл ажиллагааг зогсоон, Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнд, Казакстаны “Жи тайм”, Ултимэйт сайклер, Монгол Жи тайм буюу “Юнит сайклер”, “1-9-90.ком” гэсэн дөрвөн сүлжээ байна. Монгол улсын хуулинд пирамид тогтолцооны хэлбэрээр бараа бүтээгдэхүүн зарахыг хориглосон байдаг.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СҮЛЖЭЭ КОМПАНИУД

Сүлжээний нэр

Үүсгэн байгуулагчийн мэдээлэл, гишүүдийн тоо

1

Onecoin

Ирээдүйн төлбөрийн хэрэгсэл болно гэж цахимаар элсүүлдэг

2

Bitcoin

Ирээдүйн төлбөрийн хэрэгсэл болно гэж цахимаар элсүүлдэг

3

Easy 1 up

“Бид танд дэлхий дахинд ажиллах боломжийг олгож байна” уриатай

4

Хонконгийн 520 ам.доллараар элсүүлдэг даатгал гэх

VIP аялал зохион байгуулдаг World Venturest гэх компанийг оруулж ирсэн гэх. Баруун, зүүн гар болж 4, 4 хүн элсүүлдэг

5

Хоох

Онлайнаар үйл ажиллагаа явуулдаг

6

Алтан өндөг

Гар утсан дээр аппликэйшн татаж, оноо цуглуулж, оноо цуглуулж 6000 төгрөг авдаг

7

Их Баяндалай

Үндэсний үйлдвэрлэлийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг гэх

8

Ерхөг

Их Баяндалайтай нэгдсэн

9

Үүдэл эс

Эм бэлдмэл борлуулдаг, Phyto scienve нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа

10

Талын сувд

Тодорхойгүй

11

LR

Онлайнаар үйл ажиллагаа явуулдаг

12

Redex

Онлайнаар үйл ажиллагаа явуулдаг

13

GBS

Онлайнаар үйл ажиллагаа явуулдаг

14

Оросын Услада Хаан

Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцоотой

 

Мөнгөө богино хугацаанд өсгөх, орлоготой болох хүслийнхээ дагуу хохирогч болсон иргэдийн дийлэнх нь 30-40 насны эмэгтэйчүүд. Тодруулбал, гэртээ хүүхдээ асарч суудаг ээжүүд байдаг. Тиймээс сүлжээний эздийн зараа түгээх түгээмэл орчин нь фэйсбүүк дэх олон мянган гишүүдтэй ээжүүдийн групп болдог байна.  

Сүлжээний луйвартай цагдаагийн байгууллага тэмцэн, үйл ажиллагааг нь зогсоодог ч дахин өөр нэрээр, өөр хэлбэрээр гарч ирдэг. Амь бөхтэй оршсоор байгаа сүлжээний бизнес өнөөдөр ч цахим орчинд мэдээлэлгүй хэн нэгний багахан орлогыг хуу хамахаар өнгөлзөж байна. Цахим орчинд зар байрлуулан, ихээхэн орлого амласан нэгний яриаг одоо танд хүргэе. Энэ мэт луйвар бидний яг дэргэд оршсоор байгааг санаж, хөдөлмөрлөн олсон мөнгөөрөө хэн нэгний луйврыг бүү цэцэглүүлээрэй.

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

21 цагийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

1 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

1 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

1 өдрийн өмнө