ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

Хувийн орон зай

2018 оны 2 сарын 282018-02-28

Цонхны хальс нааж сурцгаая

Манайхан нарны туяа бууруулагч хальсыг ихэвчлэн хувийн орон зайг бий болгох зорилгоор ашигладаг. Хэрвээ та шинэ хальс наах гэж байвал хуулийн заалтаа мөрдөөрэй. Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 6.12-т зааснаар салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Түүнчлэн толиноос бусад хэсэгт гэрэл бууруулагчтай шил ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75 хувь, урд хаалганы шилэнд 70 хувь, бусад шилэнд 60 хувиас багагүй байвал зохилтой гэж заадаг. 

29fcb7ef-34b7-4825-a3bc-66e0d0a562a6,цонхны хальс1.jpg.jpg

Зөвлөмж: Автомашиныхаа хойно орхисон эд зүйлээ далдлах үүднээс хойд гурван цонхоо бусдаасаа илүү бараан болгосон нь дээр. Харин урд хоёр цонх арай гэгээтэй байхгүй бол харанхуйд үзэгдэх орчинг хязгаарлана. Гэлээ ч сайн хальс гаднаасаа бараан харагддаг хэрнээ дотроосоо гэгээтэй байдаг болохоор аль болох чанартайг нь сонгож байгаарай. Хэрвээ та анх удаа наах гэж байгаа бол хальстай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Үнэтэй бараа учраас хэмжээ авах, наах зэрэгт ариун цэвэр, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлээрэй.

1. Шил цэвэрлэх 

75dfea4e-c004-4cc7-a60f-3d4fbab515d4,цонхны хальс2.jpg.jpg

Дутуу цэвэрлэснээс болж бөмбөлөг үүсдэг учраас гадна доторгүй 2-3 удаа маш сайн цэвэрлэнэ. 

• Шилний ойр орчим, зам зэргийг давхар цэвэрлэнэ. 
• Доорх бүх үйлдлийг хийхдээ гадаргууг савантай усаар шүршинэ.


2. Хэмжээ авах 

66f53554-10ff-4e26-bfa5-3b9d5f292357,цонхны хальс3.jpg.jpg

Шилийг бага зэрэг буулгаж гадна талд нь наах хальсаа байршуулна. Цаасны хутга ашиглан хаалганы дээд хүрээгээр багцаалж зүсээд харин доод талыг нь тэгш хэмтэй, шулуун тайрна/огтолно.


3. Зүсэх 

9abf5977-3adb-4c05-be3b-a26bce11f1fd,цонхны хальс4.jpg.jpg

Багцаалж баримжаалсан хальсыг шилэн дээрээ тааруулж байгаад цаасны хутгаар жинхэнэ зүсэлт хийнэ. Энэ үед хальс цонхноос дээш доош 5 см илүү гарах нь хэвийн. 
• Шилээ хутгаар гэмтээхээс сэргийлээрэй. 
• Зүсэлт хийхдээ эрхий хуруугаараа баримжаа аваарай. Долоо хэмжээд нэг огтлоорой.


4.Наах 

bf5acc1f-5298-4caf-a4da-f63b4ed9ac01,цонхны хальс5.jpg.jpg

Хэмжээний дагуу зүссэн хальсныхаа хамгаалалтын давхаргыг хуулж, наалттай хэсгээр дотор талаас наана.

• Шилний дээд хэсгээс нааж эхлэхдээ дээд ховилд шил ордгийг харгалзаад 0.5 Мм зай үлдээнэ. • Доод талыг наахдаа шилээ өргөж байж хальсыг гүйцэд наана.


5. Цэвэрлэх

bfb37c6a-27b2-4bdf-8762-0de7cbcfabfe,цонхны хальс6.jpg.jpg

Наалттай хэсгийг цонхныхоо дотор талд зөв байршуулсны дараагаар хусагчийг алчуураар жийрэглэн голоос зах руу бөмбөлөггүй болтол нь шавхаж тэгшилнэ. 

• Хусах бүртээ дарах хүчээ нэмбэл бөмбөлөг үүсэхгүй.


САНУУЛГА 

bf9db602-728a-48df-9aa8-0a190fd86433,цонхны хальс7.jpg.jpg

Хальс наасны дараа 72 цаг цонхоо нээж болохгүйг анхаарна уу. Илүү сайн наалдуулж, бүрэн хатаахын тулд машинаа нарны тусгалд байршуулна.

Нийтлэлч Г.Тэнгис
Эх сурвалж: Зарулем сэтгүүл
639a65dd-38b0-4f4e-bbb3-3ea3551173ab,pgjyooj.JPG.jpg

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө