Ц. Анхзул
Сэтгүүлч

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 2100 иргэн явна

1
2018 оны 3 сарын 62018-03-06

-    Өнгө ялгах чадвар нь шалгалтад орох эхний шалгуур-

3ef624f4-53da-4a10-9a28-5dd9e0b7554e,2bc4b0e022419156big.jpg.jpg 

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн шалгалтын бүртгэл  өчигдрөөс эхэлсэн. Бүртгэлийн хураамж 24 доллар бөгөөд 10 мянган иргэнийг бүртгэх юм. Гэхдээ БНСУ-аас ирүүлсэн хөдөлмөрлөх гэрээний квотын тоо 2100 байна.

Хөдөлмөрлөх гэрээт ажилчингаар тэнцэхийн тулд 18-40 насны, эрүүл чийрэг, хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Үүнээс гадна өнгө ялгах чадварыг энэ жил онцолж байгаа юм. Учир нь өнгө ялгадаггүй хүмүүс ажилчнаар очоод, үйлдвэрийн техниктэй харьцахдаа алдаа гаргах, осолд орох хэд хэдэн тохиолдол өмнө жилүүдэд гарчээ. ХУД дэх бүртгэлийн газарт л гэхэд өчигдрөөс хойш 200 иргэн бүртгүүлсний тав нь өнгө ялгахгүйгээс хасагдсан байна. 

БНСУ-д хөдөлмөрлөх гэрээний дагуу 10 мянган иргэн иргэнийг бүртгэхэд 240 мянган доллар бүрдэнэ. Харин 2100 иргэний л квот бий. Өөрөөр хэлбэл 50400 доллар төлөгч 2100 иргэн Солонгос улс руу гарч чадах бол, 7900 иргэн 189600 доллароороо “шатах”нь ээ. 

2100 иргэнийг ажилчнаар явуулахын тулд түүнээс 5 дахин их хүн бүртгэх ямар шаардлага байдгийг иргэд гайхаж, бухимдаж байна. Бүртгэлийн хураамж нэрийдлээр асар их мөнгө хуримтлуулах арга гэх хардлага ч байна. Бид дараагийн сурвалжлагаараа бүртгэлийн мөнгө хаана хуримтлагдан, юунд зарцуулагддагийг тодруулан хүргэнэ. 
 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө