ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

Өвсөн тэжээлт араатан

2
2018 оны 3 сарын 122018-03-12

97e8ed56-ae9e-4867-98ff-f5f7f7ab32ef,өвсөн тэжээлж араатан за рулём time.mn.JPG.jpg

2010-2012 оны хооронд Lexus марк гял цал болсон LFA супер караар гангарч ард түмнийг ангайлгаж билээ. Тэр цагаас хойш уг брэнд алдрын оргилд хүрсэн боловч LFA-ийн амжилтыг эвдэх дараагийн загвар гарч ирэлгүй байсаар удав. Тэгвэл Япончууд энэхүү дутагдлаа засахын тулд 2016 оны Детройтын авто шоугаар LC 500 купег танилцуулж удалгүй Голландын Гаагад ижил индекстэй хэрнээ нэрийнхээ ард “h” гэсэн тодотголтой LC 500h-ийн нээлтийг хийсэн юм. Lexus-ийг hybrid хүчний анги нэвтрүүлсэн анхдагчдын нэг байсны хувиар энэ удаа цахилгаан-бензин хослуулсан спорт автомашин танилцуулна гэж найдаж байлаа. Компани ч хэлсэндээ хүрлээ.

Lexus Europeийн тэргүүн Алан Юттенховен:

Lexus компани ихэнх бооцоогоо энгийн hybrid-д тавихаар шийдсэн. Бидний ажигласнаар цахилгаан эх үүсвэрээс тэжээл авдаг хувилбарууд нэмэлт тоног болон овор хэмжээтэй батарейгаас болоод эрэлт муутай байх болов уу. Эзэмшигч нар нь ч гэсэн юм л бол цэнэглээд байхгүй байлгүй дээ. Тэгээд ч спорт машин сонирхогчид hybrid хувилбар руу шилжих болоогүй учраас LC-ийн ихэнх загварыг уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй болгоно. Үүн дээр нэмээд LC-ийн 70%-ийг АНУ-д борлуулна. Энэ нь байгаль орчинд санаа тавьж цахилгаан-бензин автомашинд дурладаг америкчууд газрын тосны үнэ сүрхий буурсан даруйд V8 хөдөлгүүрийн ид шидийг эргэн санаж эхэлсэнтэй холбоотой. 


Хангалттай мэдээлэл өгдөг төхөөрөмжүүдийг маш эмх цэгцтэй байрлуулжээ. Түлшний түвшин, антифризний температур болон бензин LC 500-д тосны хэм заагчтай. Хянах самбарын хамгийн гол үзүүлэлт бол яах аргагүй тахометр байна. Тоон хурд заагч нь эвтэйхэн боловч тэмдэглэгээ нь арай жижиг санагдав.

Lexus LC аль ч талаараа баяр баясгалан бэлэглэнэ. Эрхэмсэг төрх нь сонгодог загвар эрхэмлэгчдийн ч сэтгэлийг татах шидтэй. Салонд нь суусан хүн буцаж гарахыг хүсэхгүй л болов уу. Яахав, эхэндээ өвөрмөц хийцтэй араа шилжүүлэгч, өндөр хашлагаар тусгаарлагдсан төв консол, хаалганы бариулыг ч тэрхүү хашлагыг дуурайлгаж хийсэн нь бага зэрэг ойлгомжгүй санагдаж магадгүй. Гэхдээ удалгүй энэ бүхэн их ухаалаг шийдэл болохыг ойлгоно. Гоёмсог урд самбар дээрх аналог цаг ямар их харц булаана гэж санана! Өөдөө харсан агааржуулагчийн сараалжин тор нь бас их чамин тансаг юмаа. Ер нь жолоодлогодоо амиа тавин дурласан жолооч, эсвэл салоны гоёыг хараад ханашгүй зорчигчийн хэн нь илүү азтайг таашгүй.
 

d5a1f2f8-bbda-4f58-86b8-d93326567fbc,өвсөн тэжээлж араатан за рулём time.mn 1.JPG.jpg

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө