Ц. Анхзул
Сэтгүүлч

Бохиртойгоо хутгалдсан нийслэлийн нэгэн төрх

1
2018 оны 3 сарын 152018-03-15

deb8c7c3-04b6-45d8-9b8b-f55e30f2f02e,Амгалан1.jpg.jpg
Гэрэл зургийг: Э.Цацралт

Хүүхдийн тоглоомын талбай  хогийн цэг болон хувирсан нь оршин суугчдын хувьд том асуудал биш. Байрныхаа үүдээр гарахад л баасан дээр гишгэчихэж магадгүй энэ дүр зураг өнөөгийн нийслэлийн нэгээхэн төрх.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд буй 69 дүгээр байр нь 1958 онд баригдсан бөгөөд сайд дарга нарын байр гэгддэг байж. 60 жилийн настай энэхүү 69 айлын орон сууц нь цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, халаалтгүй, хогийн цэггүй. Тиймээс айл бүхэн бохир ус, хогоо хүүхдийн тоглоомын талбай дээрээ асгадаг. Эвдрэн ёрдойсон дасгалын хоёр төхөөрөмжөөс өөрөөр энэ газрыг тоглоомын талбай гэж харах боломжгүй. Гэвч хүүхдүүд энд тоглодог. Хот тохижилт, нийтлэг үйлчилгээний газар хогийг сард нэг удаа ачих хуваарьтай ч хуваарьт өдрөө ачдаггүй, хур хогийг хоёр сард нэг удаа хугасалдаг хэмээн оршин суугчид бухимдаж байна. 

94989dae-f1f6-4899-b569-3caabf375245,Амгалан-3.jpg.jpg
Гэрэл зургийг: Э.Цацралт

Уг газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр аваад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хүрээнд айлуудын хашааг чөлөөлүүлсэн ч 69 дүгээр байрыг нураах, эсвэл энэ хэвээр үлдээн засч сайжруулах талаар оршин суугчидтай тохиролцоогүйг тэд хэлж байна. Уг байрны  газар нь нэгэнт газар дахин төлөвлөлтөд орсон тул байраа суллан, шинэ байранд орохоор оршин суугчид нь хүлээсээр дөрвөн жил өнгөрчээ. 

69 дүгээр байрны дэргэд 12 дугаар хорооны байр, өрхийн эмнэлэг байрладаг. Гэвч хорооны зүгээс хогийг яаралтай ачуулах, орчинг бүхэлд нь цэвэрлэн ариутгах талаар дорвитой ажил хийдэггүйд оршин суугчид нь цөхөрчээ. Бохир ус, бие засах газраас хальсан бохир, хур хог холилдсон энэ газар халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэл байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт ажил хэрэг болох, тэр өдрийг хүртэл ядаж хогоо хурштал нь хадгалдаг байдлыг засч залруулах шаардлага байна. 

bdd73ff1-c72c-4677-8b66-2bd9ec5d5801,Амгалан-2.jpg.jpg
Гэрэл зургийг: Э.Цацралт

Санал болгох

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

1 цагийн өмнө
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглө

3 өдрийн өмнө
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав

3 өдрийн өмнө
Налайх дүүрэгт 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй

4 өдрийн өмнө