Төрийн тэргүүнүүдийн ЦАЛИН хэд байдаг вэ

1
2018 оны 3 сарын 132018-03-13

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хамгийн бага цалинтай төрийн тэргүүн бол Сингапурын Ерөнхий сайд жилд 2.2 сая ам.долларын цалингаар дэлхийд тэргүүлж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн төгрөгийн цалинтайг Та мэдэх үү?

Ингээд улс орнуудын төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ ямар байдгийг хамтдаа мэдэцгээе.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп - Жилд $ 1 

Д.Трамп жилийн 400 мянга ам.долларын цалингаасаа татгалзаж олны анхаарлыг татаж байсан. Хэрэв тэрбээр цалингаасаа татгалзаагүй бол өдөрт 1095 ам.долларын цалинтай байх байжээ. Сонирхуулахад АНУ-д хөдөмөрийн хөлсний доод хэмжээ 1160 ам.доллар байдаг.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко - Жилд $ 12,220 

Украины ерөнхийлөгч Петро Порошенко өдөрт 33 ам.доллар, сард 1018, жилд 12220 ам.долларын цалин авдаг. Forbes сэтгүүлд дурдсанаар түүний хөрөнгө 1.3 тэрбум ам.доллар бөгөөд Украйны баячуудын жагсаалтын зургадугаарт бичигддэг. Украйнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 133 ам.доллар байдаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхийлөгч Си Жиньпин - Жилд $ 20,500

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өдөрт 56 ам.доллар, сард 1716, жилд 20,593 ам.долларын цалин авдаг. БНХАУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 150-300 ам.доллар байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин - Жилд $ 151,000

Владимир Путин жилд 151,032 доллар олдог (сард 12,586 ам.доллар, өдөрт 414 ам.доллар).

Орос улсад сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 ам.доллар байдаг.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон - Жилд $ 211,500

Францын хамгийн залуу Ерөнхийлөгчийн цалин 211,530 ам.доллар (сард 17,628 ам.доллар, өдөрт 580 ам.доллар). Францад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,758 ам.доллар байдаг.

Герман улсын канцлер Ангела Меркель - Жилд $ 263,000

Анжела Меркелийн цалин жилд 263,000 доллар (сард $ 22,000, өдөрт 720 ам.доллар). Тэрбээр төв байранд амьдрахаас татгалзаж, төв Берлин хотын 5 давхар байшинд амьдардаг.

Герман дахь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,780 ам.доллар байдаг.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудау - Жилд $ 267,000

Канадын Ерөнхий сайдын цалин жилд 267,415 доллар (сард 22,285 доллар, өдөрт 733 доллар).

Канад улсад сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ муж бүрийн хуулиас хамаардаг боловч дунджаар 1,400 доллар байдаг.

Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Дорис Леутард - Жилд $ 437,000

Швейцарийн Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон Дорис Лэйтардэр цалин жилд 437,000 доллар (сард 36000 ам.доллар, өдөрт 1200 ам.доллар), бусад бүх сайдын цалинтай тэнцдэг.

Швейцарийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль тогтоомжоор хязгаарлаагүй.

Сингапурын Ерөнхий сайд, Ли Хиен Лоонг - Жилд $ 2,2 сая

Ли Хиен Лоонг  ааваасаа Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсноор Сингапурын эдийн засаг хурдацтай өсч эхэлсэн. Тэрбээр дэлхийн бүх удирдагчдын дунд хамгийн өндөр цалинтай. Энэ нь жилд 2.2 сая доллар (сард 147,000 ам.доллар, өдөрт 7,350 ам.доллар). Ерөнхий сайд өөрөө цалин нь "шударга, бодитой" гэж үздэг. Тухайн улсын Засгийн газрын нийт төсөв нь 31 хүнийг хамардаг бөгөөд жилд 53 сая доллар байдаг.

Сингапурт сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хуулиар хязгаарлагддаггүй.

Харин Монголд...

4113b3ab-6d8d-4b6a-8fbf-4cd78618331b,баттулга time.mn.jpg.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч "ТӨ I" итгэлцүүрийн дагуу цалинждаг бөгөөд цалинг ТЗ-14 буюу Төрийн нарийн бичгийн даргын цалинд суурилж, тухайн заасан итгэлцүүрээр тооцож боддог. ТЗ-14 буюу ТНБД-ын одоогийн цалин цалин 865401 төгрөг байгаа юм. Ингээд тооцож үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын сарын цалин 2 сая 319 мянга 274 төгрөг буюу ойролцоогоор 1000 ам.доллар байгаа юм.

08f3588e-eb17-4118-8977-65e76ffe9599,69121-ec9212898bf89f873727e4d18eccd84c.JPG.jpg

0dd6a7e9-b8c2-4717-947b-518f55ecd5d3,69121-39be12ee8415856577c58a5a8a75977e.JPG.jpg

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

17 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

21 цагийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө