Ц. Анхзул
Сэтгүүлч

Гадаадаас авах ажиллах хүчний тоог 25 хувиар бууруулна

2018 оны 3 сарын 142018-03-14

Ажилгүйдлийн түвшин нь 9 хувьтай манай улс өнгөрсөн 2017 онд 91 орны 17300 гадаад иргэнийг ажиллах хүчээр авсан байдаг. Харин хөдөлмөр эрхлэх насны иргэд нь харь орны хар ажлыг нугалахаар хэдэн мянгаараа дугаарладаг.

Тэгвэл гаднаас авах ажилчдын тоог энэ жил 25 хувиар бууруулж, 12 мянгаас хэтрүүлэхгүй барихаар тогтжээ. Түүнчлэн, Засгийн газар 2020 гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа юм.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 100 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байх юм.

Манай улсад ажиллахаар ирэх гадны иргэдийн дийлэнх нь барилга, зам барих ажил эрхэлдэг. Харин монгол залуус гадаад оронд энэ л ажлыг горилдог. Эх оронд нь байгаа ажлын байрыг хариас хайдгийн шалтгаан нь цалин хангамжтай холбоотой. Тэгвэл ажилгүйдлийг шийдвэрлэхээр ХНХЯ-наас гурван зорилт дэвшүүлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд энэ жил 25.9 тэрбум төгрөг зарцуулан ажилгүй иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, туслах малчнаар гэр бүлээр нь ажиллуулан, нийгмийн даатгалыг нь төлж, орон нутагт нүүх зардлыг нь хариуцах юм. Энэ зорилтыг орон нутгийн удирдлагууд дэмжин хүлээн авч байна.

Ажилгүйдэл өндөр хувьтай байгаагийн шалтгаан нь үйлдвэжилт муу, томоохон төслүүд хөдөлгөөнд орохгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн сул зарлагдсан ажлын орон тоонд тавигдах шаардлагыг биелүүлэх иргэд цөөн. Өөрөөр хэлбэл, дээд боловсролтнуудаас илүү мэргэшсэн ажилын байр элбэг байдгийг энд мөн онцолсон юм. 

Санал болгох

3416 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 3416 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа. Улаанбаатар хотод 1896, орон нутагт 1518 тохиолдол бүртгэгдсэн. Харин 6120 хүн эдгэрчээ. Харамсалтай нь 21-80 гаруй насны 14 хүн нас барлаа.

2 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагчийг автомашинаараа шүргэж зугтсан этгээдийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2021.09.21-ний 18.00 цагийн иргэнээс ирүүлсэн “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээллийн дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн /77-03 УБК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.

3 цагийн өмнө
Хоол үйлчилгээний салбарын дундаж цалин хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчин хамрагдлаа.

3 цагийн өмнө
Э.Бат-Үүл: Миний сарын орлого 1.2 сая, СЕХ жилийнх гэж андуурсан байна

Э.Бат-Үүл:“Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг Сонгуулийн ерөнхий хороо санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. 1 сая 200 мянга шүү” гэжээ

4 цагийн өмнө