Ц. Анхзул
Сэтгүүлч

Дундговь аймагт дулааны станц, цэвэрлэх байгууламж барих шаардлага байна

2018 оны 3 сарын 192018-03-19

Дундговь аймаг 46 мянган оршин суугчтай. Тэдний 13000 орчим нь аймгийн төв Мандалговь хотноо амьдардаг. Харин орон сууцны хангамж төдийлөн сайн биш. Учир нь Мандалговь хот нэгдсэн дулааны станцгүй, жижиг оврын 11 уурын зуухаар айл өрхүүдээ дулаанаар хангасаар ирсэн.

Дундговь аймаг дулааны станцтай болохоор ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрч, дөрвөн жилийн өмнө дулааны станцад зориулан газар олгосон ч өнөөдрийг хүртэл босгосон ганц ч тоосгүй байхгүй байна.

Дулааны станц барихаар нэг удаа гэрээ хийгдэн, ТЭЗҮ-г нь баталж, барилгын гүйцэтгэгчээр “Энергио сервис монтаж” компани шалгаран 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч гэрээг цуцлан, дахин шинэ гэрээ ТЭЗҮ хийх шаардлага тулгарсан байна.

Дундговь аймагт тулгамдаж буй бас нэг асуудал бол цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих. Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн зураг төсөл хийгдэж дууссан. Харин барилгын ажилд шаардагдах 6.5 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас зээлэхээр яригдаж байна. 
 

Санал болгох

Гол, нууранд мөсөнд цөмөрсөн таван машиныг татаж гаргажээ

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар  сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар  /2023.02.13-ны 14:40 цаг/ Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан.

1 сарын өмнө
Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна

2 сарын өмнө
Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум  цагаанаар зудархуу байна

3 сарын өмнө
Тэс Петролиум компанийн Дархан дахь агуулах дэлбэрч, хүн гэмтжээ

Энэ тухай Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар мэдээлсэн юм.

4 сарын өмнө